Фишинг (Phishing) и-мэйл нь цахим гэмт хэргийн нэг төрөл бөгөөд, Хэн нэгний нэрийг барьж (Банк, санхүүгийн байгууллагын) таны хувийн мэдээллийг (нэвтрэх нэр, нууц үг, пин код, регистрийн дугаар г.м) олж авах зорилготой хуурамч холбоос, хортой код бүхий файл хавсаргасан хуурамч и-мэйл хаягаар дамжин үйлдэгддэг цахим халдлага юм.
Цахим шуудангын харилцааны аюулгүй байдлыг хангах зөвлөмжүүдтэй танилцаж, хүлээн авсан и-мэйлд дараах сэжиг бүхий зүйлс байгаа эсэхийг шалгаж хэвшээрэй.
Fromбуюу илгээгч:
- Огт танихгүй хаягаас и-мэйл хүлээн авсан бол сайтар нягтлах;
Subjectбуюу гарчиг:
- Хүний анхаарлыг татах сонирхолтой гарчигтай боловч, и-мэйлийн агуулгатай авцалдаагүй байх.
- Таны өмнө илгээгээгүй и-мэйлд хариу маягаар ирэх.
Агуулга бюу mail body:
Холбоос буюу link:
- Холбоос дээр даралгүйгээр хулганы заагчийг аваачихад тухайн харилцагч байгууллагын албан ёсны хаяг биш сэжигтэй хаяг байгаа эсэхийг шалгах. Жишээ нь: www.amazon.com гэсэн холбоост хулганы заагчийг дээр нь байрлуулахад www.xyzabc.net эсвэл 66.160.154.156 г.м тэс өөр хаяг эсвэл IP хаяг харагдаж байгаа эсэхийг шалгах.
Эдгээр сэжигтэй шинж тэмдэг ажиглагдсан хуурамч и-мэйл хүлээж авсан бол хариу өгөхгүй шууд устгах аргах хэмжээг авч, өөрийн и-мэйл хаягаа олон нийтийн болон баталгаагүй веб сайтад бүртгүүлэхээс татгалзаж хувийн аюулгүй байдлаа хангана уу.