Чингис Хаан Банк бизнес төлөвлөгөө, зорилтоо хэрэгжүүлэхэд чиглэгдсэн хүний нөөцийн талаар дараах бодлого баримталж байна. Үүнд:
- Мэдлэг боловсрол, мэргэжлийн өндөр ур чадвартай, зөв хандлагатай, шударга ажилтнуудыг сонгон авах;
- Мэргэжил, чадварын дагуу ажлын байранд зөв байршуулах;
- Багаар ажиллах, дасан зохицох, ажил орлон гүйцэтгэх, банкны бүтээгдэхүүн үйлчилгээг борлуулах, манлайлах, өрсөлдөх чадвар, ажлын бүтээмж, хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэгдсэн сургалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх;
- Ажилтны ажлын гүйцэтгэл, үр дүнд, борлуулалтад тулгуурласан цалин хөлс, урамшуулал, удирдлагын тогтолцоонд суурилсан байгууллагын соёлыг төлөвшүүлэх;
Манай банк танд дараах боломжуудыг олгох болно:
- Мэргэжлээрээ өсч дэвжих;
- Өөрийгөө хөгжүүлэх;
- Ажлын таатай орчин, эвсэг хамт олны дэмжлэг;
- Өрсөлдөхүйц цалин, урамшууллын систем;
Ажилтан сонгон шалгаруулах зарчим:
- Шударга, ил тод, нээлттэй байх: Ярилцлага, шалгалт, сорилын тест зэрэг аргуудыг хослуулан хэрэглэх замаар ажил гүйцэтгэх ур чадвар, мэдлэг, мэргэжил, туршлага, ёс суртахууны талаар мэдээлэл авна.
- Банкны ажилтан болон ажил горилогч, шинэ ажилтнуудад тэгш боломж олгох: Банкны шинэ болон сул байгаа ажлын байранд ажиллах, албан тушаал, дэвших, сурч хөгжих, ажлын нөхцөлөө сайжрахад нь мэргэжил, ажлын гүйцэтгэлд тулгуурласан ижил тэгш боломж олгоно.
Бүрдүүлэх материал:
- Анкет;
- Ерөнхий боловсролын гэрчилгээний хуулбар;
- Бакалавр болон магистрын дипломын хуулбар;
- Сүүлийн 3 сард авахуулсан өнгөт зураг (3*4 хэмжээтэй) - 1 ширхэг ;
- Хуучин ажиллаж байсан газрын тодорхойлолт;
- Цахим үнэмлэхийн хуулбар;