Дотоод хяналт

Банкны гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу дараах хэсгүүдэд дотоод хяналтын тогтолцооны орчинг бүрдүүлж ажилладаг.

Банкны дотоод хяналтын тогтолцоо нь банкны үйл ажиллагааны шат бүрт хэрэгжинэ. Үүнд:

  • Банкны хувь нийлүүлэгчдийн хурал;
  • Банкны төлөөлөн удирдах зөвлөл;
  • ТУЗ-ийн дэргэдэх Аудитын Хороо, Эрсдэлийн Хороо, Хүний нөөц, цалин урамшууллын дэд хороо;
  • Банкны гүйцэтгэх захирал; 
  • Удирдлагын Хороо;
  • Дотоод хяналтын газар;
  • Банкны газар, хэлтэс, нэгжийн удирдлага;
  • Банкны бүх ажилтнууд.

Банкны удирдлага болон ажилтнуудын үүрэг

Төлөөлөн удирдах зөвлөл
ТУЗ нь банкны  дотоод хяналтын болон эрсдэлийн удирдлагын тогтолцоог зохистой бүрдүүлэх,  Аудитын Хорооны дүгнэлт болон Монголбанкны хяналт шалгалтын акт материал, үнэлэлт дүгнэлтийн дагуу банкны үйл ажиллагаанд гарч буй зөрчил дутагдлыг арилгах талаар Гүйцэтгэх захирлын явуулж буй үйл ажиллагаа, авч буй арга хэмжээ нь шаардлага хангахуйц, үр дүнтэй байгаа  эсэхэд болон  Дотоод аудитын газрын үйл ажиллагаа банкны бүх төрлийн эрсдэлийг бууруулахад эерэг нөлөө үзүүлж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллана. Банкны ТУЗ, Гүйцэтгэх захирал нь банкны үйл ажиллагаанд оновчтой шийдвэр гаргах удирдлагын хяналтын арга барилыг зохион байгуулна.
Гүйцэтгэх захирал
Гүйцэтгэх захирал нь банкны бүтэц, зохион байгуулалтын дагуу нэгжүүдийн удирдлага болон нийт ажилтнуудын эрх үүрэг, хариуцлагыг харилцан уялдаатай, оновчтой, тодорхой байхаар  зохион байгуулах, банкны үйл ажиллагаатай холбоотой дотоодын журам, заавруудыг батлах, хэрэгжилтийг хянах замаар  өдөр тутмын үйл ажиллагаанд  хяналт тавьж ажиллана.
Дотоод аудитын газар
Дотоод аудитын газар нь банкны зохистой засаглалын зарчмын хэрэгжилт, дотоод хяналтын  болон эрсдэлийн удирдлагын тогтолцоо үр дүнтэй, оновчтой байгаа эсэх, хууль эрх зүй, бизнесийн ёс зүйн хэрэгжилтэд хяналт тавих, үнэлэлт өгөх, гарч байгаа болон гарч болзошгүй зөрчил, эрсдэлийг үнэлэх, бууруулах, арилгах талаар  гүйцэтгэх шатны удирдлага болон бусад газар, нэгжид зөвлөх, үр дүн, хэрэгжилтийн талаар Аудитын хороо, Төлөөлөн удирдах зөвлөлд тайлагнах, улмаар банкны стратеги зорилтыг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг сайжруулах, банк, хувь нийлүүлэгчид, харилцагчдын  хууль ёсны эрх ашгийг тэнцвэртэй байдлыг хамгаалахад чиглэгдсэн хяналтыг хэрэгжүүлнэ.    
Газар нэгжүүдийн удирдлага
Банкны газар, хэлтсийн захирлууд нь өөрийн нэгжийн ажилтан бүрийн хариуцах ажил, хүлээх хариуцлагыг тодорхой зааж өгч, шат бүрт дараалсан хяналттай байхаар зохион байгуулах, дотоод хяналтын үйл ажиллагааны ач холбогдлыг ойлгуулж, үйл ажиллагааны түвшин бүрт хяналт тавьж хэвшүүлэн, зарчимч шударга байдлыг дэмжиж ажиллана.
Банкны ажилтан
Банкны аливаа ажилтан нь дотоод хяналтын тогтолцоонд өөрийн гүйцэтгэх үүргийг мэдэж, түүнийг хэрэгжүүлж ажиллана.
Дэлгэрэнгүй

Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа болон зарууд

Аюулгүй байдалтай холбоотой зөвлөгөө, мэдээлэл

Хайх зүйлээ бичнэ үү