Сургалтын зорилго: Чингис Хаан Банкнаас зохион байгуулах тус сургалтад хамрагдсанаар гадаад худалдааг амжилттай эрхлэхийн тулд аккредитивын төлбөр тооцоо, гадаад баталгааг хэрхэн ашиглах талаар цогц мэдээллийг авах боломжтой.
Хэзээ: 2019 оны 5-р сарын 20-ны Даваа гаригт;
Хугацаа: 14:00-18:00 цагуудад;
Хаана: СБД, Сөүлийн гудамж, Твин товер 2 давхарт, Чингис Хаан Банкны сургалтын танхимд;
Оролцогчид: Банкны харилцагчид болон гадаад худалдаа эрхэлдэг, эрхлэх сонирхолтой бизнес эрхлэгч, ААН, байгууллага, иргэн;
Сургагч багш: Чингис Хаан Банкны гадаад худалдааны санхүүжилтийн менежер Д.Очирдарь /Гадаад худалдааны санхүүжилт чиглэлээр 2008 оноос хойш дагнан ажилласан, Монголын банк санхүүгийн академийн сургагч багшаар ажиллаж байсан мэргэшсэн сургагч багш/.
Сургалтын хөтөлбөр:
ЦАГ | ХӨТӨЛБӨР |
13:30-14:00 | Бүртгэл |
14:00–15:00 | Аккредитив, баталгааг ямар тохиолдолд хэрэглэх вэ?
|
15:00–16:00 | Бизнес эрхлэгчид гадаад худалдааны гэрээнд барааны төлбөрийн нөхцөлийг хэрхэн ашигтай тохирох вэ?
|
16:00–16:15 | Цайны завсарлага |
16:15 – 17:20 | Аккредитив, баталгааны практик туршлагаас
|
17:20 – 18:00 | Чөлөөт ярилцлага
|
Бүртгэл: Харилцагч Та банкны лавлах утас: 1800-1300 болон 9110-7894, 9100-5119 дугаарт хандаж эсвэл international@ckbank.mn цахим хаягаар бүртгүүлнэ үү.