Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасаны дагуу 2019.10.01-ний өдрөөс Чингис Хаан Банк урт хугацааны тэтгэврийн зээлийн хүүг 16.8%-аас 15.6 хувь, богино хугацааны хүүг 10% болгон тус тус бууруулж байна.
Ахмадуудын тэтгэврийн зээлийн дарамтыг бууруулах зорилгын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам арилжааны банкуудтай хамтран ажиллаж, зээлийн хүүг жил бүр тодорхой хувиар бууруулж ирсэн ба 2017 онд жилийн 15%-ийн хүүтэй байсан тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг 2018 онд 12% болгон бууруулсан бол энэ оны 1 сарын 16-наас тэтгэврийн зээлийн хүүг 10 хувь болгон бууруулсан байна.