Цахим орчны эрсдэлүүдээс өөрийгөө болон бусдыг хамгаалья.
Цахим орчинд өөрийгөө аюулгүй хэмээн бодож болохгүй бөгөөд аюул занал үргэлж таныг дагаж байх болно. Цахим орчинд өөрийн ертөнцийг бий болгоход урт хугацааг зарцуулах боловч түүнийг нураан унагахад хэдхэн минутын цахим осол хангалттай.
Цахим орчинд өөрийгөө хамгаалах нь яагаад чухал вэ?
"Хакерууд улам илүү ухаалаг болж, зогсолтгүй ажиллаж байна."
Цахим орчинд үлдээсэн таны сэтгэгдэл:
Цахим орчинд таны үлдээсэн сэтгэгдэлийг хуулбарлах, цааш бусдад түгээх эрсдэлтэйг анхаарч сэтгэгдэл бичихдээ хувийн мэдээллээ үлдээхгүй байж өөрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангаарай. .
Интернэт болон цахим орчинд суурилан үйлдэгддэг гэмт хэргийн тоо дэлхийд төдийгүй Монголд ч хурдацтайгаар өсөж буй тул дараах аюулгүй байдлын зөвлөмжүүдийг хэрэгжүүлэн учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.
Мессежээр ирсэн кодыг бурхан гуйсан ч бүү өг. / Баталгаажуулах код /
Утасны дугаар, и-мэйл хаяг нь таныг цахим орчинд танин баталгаажуулах ба та эдгээр мэдээллээ сольсон тохиолдолд нэн яаралтай өөрийн харилцдаг банканд мэдэгдэн бүртгэл мэдээллээ шинэчлүүлнэ үү. Та и-мэйл сошиал хаягуудынхаа нууц үг болон цахим банкны мэдээллээ сэргээх, шинэчлэхэд баталгаажуулах код нь бүртгэлтэй утасны дугаар болон и-мэйл хаягт тань ирдэг гэдгийг битгий мартаарай! Мессэжээр ирсэн кодыг бусдад дамжуулснаар та өөрийн мэдээллийг алдах боломжтойг цаг ямагт санаж хэнд ч бүү өг.
Судалгаа болон Сугалаагаар дамжуулан мэдээлэл цуглуулах
Өөрийн болон бусдын хувийн мэдээллийг цахим орчинд дамжуулахдаа эх сурвалжийг сайтар нягталж, баталгаажуулсны дараагаар илгээнэ үү.