Цахим орчны эрсдэлүүдээс өөрийгөө болон бусдыг хамгаалья.

Цахим орчны эрсдэлүүдээс  өөрийгөө болон бусдыг хамгаалья.

Цахим орчинд өөрийгөө аюулгүй хэмээн бодож болохгүй бөгөөд аюул занал үргэлж таныг дагаж байх болно. Цахим орчинд өөрийн ертөнцийг бий болгоход урт хугацааг зарцуулах боловч түүнийг нураан унагахад хэдхэн минутын цахим осол хангалттай. 

Цахим орчинд өөрийгөө хамгаалах нь яагаад чухал вэ?

  • Цахим орчин өдрөөс өдөрт зах хязгааргүй хөгжин  тэлж байна.
  • Хувийн мэдээллүүдээ цахим орчинд хуваалцдаг болсон
  • Хакинг хийх  арга, хэрэгслүүд нэмэгдэж улам боловсронгуй болж байна. 

"Хакерууд улам илүү ухаалаг болж, зогсолтгүй ажиллаж байна."

Цахим орчинд үлдээсэн таны сэтгэгдэл:

Цахим орчинд  таны үлдээсэн сэтгэгдэлийг хуулбарлах, цааш бусдад түгээх эрсдэлтэйг анхаарч сэтгэгдэл бичихдээ хувийн мэдээллээ үлдээхгүй байж өөрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангаарай. . 

Интернэт болон цахим орчинд суурилан үйлдэгддэг гэмт хэргийн тоо дэлхийд төдийгүй Монголд ч хурдацтайгаар өсөж буй тул дараах аюулгүй байдлын зөвлөмжүүдийг хэрэгжүүлэн учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй. 

  • Гар утас, таблет болон компьютер гэх мэт хувийн төхөөрөмжиндөө нууц үг тохируулан ашиглах;
  • Олон нийтийн болон үйлчилгээний газрын баталгаагүй/ үнэгүй Wi-Fi сүлжээнд холбогдохгүй байх; /Энэ нь таныг Wi-Fi сүлжээгээр дамжин хувийн мэдээлэл, нууц үгээ алдах эрсдэлээс хамгаална./
  • Хувийн мэдээлэл агуулсан төхөрөөмж болон гар утсаа бусдад дамжуулан ашиглуулахгүй байх;
  • Сошиал орчинд сэжигтэй линк, холбоос болон сонжоо зэрэгт хувийн мэдээлэл, цахим банкны нэвтрэх нэр нууц үгээ оруулахгүй байх;
  • Олон нийтэд зориулсан төхөөрөмжөөс цахим банк руугаа хандахгүй байх хэрэв хандсан бол заавал Log out/Sign out үйлдлийг хийн гарах;
  • Өөрийн төхөөрөмжинд нууцлал аюулгүй байдлыг хангасан тохиргоонуудыг хийсэн байх. Жишээ нь: Нууц үгийн хамгаалалт, антивирус програм хангамж гэх мэт.

Мессежээр ирсэн кодыг бурхан гуйсан ч бүү өг. / Баталгаажуулах код /

Утасны дугаар, и-мэйл хаяг нь таныг цахим орчинд танин баталгаажуулах ба та эдгээр мэдээллээ сольсон тохиолдолд нэн яаралтай өөрийн харилцдаг банканд мэдэгдэн бүртгэл мэдээллээ шинэчлүүлнэ үү. Та и-мэйл сошиал хаягуудынхаа нууц үг болон цахим банкны мэдээллээ сэргээх, шинэчлэхэд баталгаажуулах код нь бүртгэлтэй утасны дугаар болон  и-мэйл хаягт тань  ирдэг гэдгийг битгий мартаарай! Мессэжээр ирсэн кодыг бусдад дамжуулснаар та өөрийн мэдээллийг алдах боломжтойг цаг ямагт санаж хэнд ч бүү өг. 

Судалгаа болон Сугалаагаар дамжуулан мэдээлэл цуглуулах

Өөрийн болон бусдын хувийн мэдээллийг цахим орчинд дамжуулахдаа эх сурвалжийг сайтар нягталж, баталгаажуулсны дараагаар илгээнэ үү. 

Other information

Attention to the esteemed Customers!

2020.08.13

attention-to-the-esteemed-customers

Read more

Attention to the esteemed Customers!

2020.05.08

attention-to-the-esteemed-customers

Read more

Type search keyword