Цахим залилангаас хэрхэн сэргийлэх вэ?
Цахим залилангийн гэмт хэргийг таних, луйвраас өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ хамгаалаарай.
Залилангийн төрлүүд:
- Email phishing - Албан ёсны эх сурвалжууд мэт харагдах хуурамч имэйл ашиглах хэлбэр
- Smishing scam - Phishing халдлагын мессеж хэлбэр
- Social media scams - Хуурамч хаяг ашиглан залилан хийх хэлбэр (Facebook, Instagram гэх мэт)
- Vishing scam - Phishing халдлагын дуудлагын хэлбэр
- Google search scams - Google-ийн хайлтын илэрцэд хуурамч вебсайт байршуулах хэлбэр
- QR code scam - Хуурамч QR code байршуулах хэлбэр
Дараах шинж чанар ажиглагдсан тохиолдолд маш сайн нягталж, аль болох алгасахыг зөвлөж байна.
- Хурдан шийдвэр гаргахыг ятгаж, яаруулсан өнгө аястай зурвас.
- Яг одоо шийдвэр гаргахгүй бол та боломжийг алдана гэх мэт хомсдлын мэдрэмж төрүүлэхүйц мэдээлэл.
- Үнэмшихэд бэрх хөнгөлөлт, урамшуулал, богино хугацаанд хялбар аргаар мөнгө олох арга санал болгосон зурвас мэдээлэл.
- Итгэмээргүй өндөр өгөөж бүхий, эрсдэл багатай зэрэг хөрөнгө оруулалтын боломж санал болгосон.
- Хувийн болон санхүүгийн мэдээлэл, хувийн дансанд гуйвуулга хийх, криптовалютаар төлбөр төлөхийг шаардах.
- Нас, хүйс, мэргэжил харгалзахгүй гэх өндөр цалин хөлс санал болгосон ажлын санал, урьдчилгаа шаардах, урьдчилгаа өгөх зэрэг өнгө аяс бүхий зурвас.
- Байгууллагад болон урамшуулалд зуучилах зорилго бүхий групп үүсгэсэн, холбоос хаягт нэгдэхийг уриалсан утга бүхий зурвас, мэдээлэл.
- Банкнаас интернэт банк, мобайл банкны нууц үг солиулах хүсэлт илгээх. (Банкнаас нууц үг солиулах хүсэлт хэзээ ч илгээдэггүй болохыг анхаарна уу!)
- Таны гэр бүл, найз нөхдийн нэр, зураг ашиглан мөнгө зээлүүлэх, гуйсан шинж чанар бүхий зурвас, мэдээлэл.
- Олон урамшуулал, бэлэг, хөнгөлөлт амласан онлайн худалдаа.
- Таны банкны мэдээллийг авах зорилготой жинхэнэ мэт хийцтэй хуурамч банкны вебсайт.
- Хувийн чат, мессежээр өндөр цалинтай бараа сурталчилах санал ирэх
Фишинг халдлагаас хамгаалах арга:
- Хэрэв яаралтай гэсэн бол сэтгэл хөдлөлөөр яаран дүгнэлт бүү хийгээрэй.
- Дуудлага хийн баталгаажуулаарай. (Үнэн зөв эсэхийг нягтлах)
- Зурвас болон вебсайтын хэв маягийг сайтар ажиглаарай.
- Хуурамч мэдээлэл явуулсан дугаар болон хаягийг блок хийх.
- Төлбөр тооцоо төлөхдөө зөв дансанд төлж байна уу гэдгээ заавал асууж баталгаажуулаарай.
- Хувийн мэдээлэл буюу утасны дугаар, нэр, имэйл хаяг, сошиал хаяг, чат хаягыг итгэлтэй бус сайт, асуулгад бичиж үлдээхгүй байх.
- Төлбөр, шимтгэл нэрээр урьдчилан баталгаажуулах нэрээр мөнгө шилжүүлэхгүй байх.