Харилцагч Та СВИФТ санхүүгийн сүлжээнд бүртгэлтэй дэлхийн 200 гаран улсын банк, санхүүгийн байгууллагаар дамжуулан гадаад гуйвуулгыг ажлын 1-3 хоногт (цагийн бүсээс хамаарч) хүлээн авах боломжтой.
Үүний тулд Та Чингис Хаан Банканд данстай байх шаардлагатай ба дараах мэдээллийг шилжүүлэгчид урьдчилж өгнө үү. Үүнд:
Валютын төрөл | Улс орнууд | Маягт авах |
USD | АНУ-аас ам.доллар хүлээн авах | |
БНХАУ, Хонг Конг-с ам.доллар хүлээн авах | ||
ОХУ-аас ам.доллар хүлээн авах | Татаж авах | |
CIS буюу хуучин соц орнуудаас хүлээн авах | Татаж авах | |
БНСУ-аас ам.доллар хүлээн авах | Татаж авах | |
Бусад улсаас ам.доллар хүлээн авах | Татаж авах | |
EUR | Евро хүлээн авах | Татаж авах |
RUB | Рубль хүлээн авах | Татаж авах |
CNY | Юань хүлээн авах | Татаж авах |
JPY | Иен хүлээн авах | Татаж авах |
KRW | Вон хүлээн авах | Татаж авах |
GBP | Фунт стерлинг хүлээн авах | Татаж авах |
CHF | Швейцарь франк хүлээн авах | Татаж авах |
CAD | Канад доллар хүлээн авах | Татаж авах |
Гадаад гуйвуулгыг харилцах, карт зэрэг дансанд хүлээн авахад шимтгэлгүй. Харилцах данснаас бэлэн валют зарлагдахад нэмэлт шимтгэлтэй.
Дансны мэдээлэл дутуу, зөрүүтэй шалтгаанаар гуйвуулга саатах, буцаагдах, нэмэлт шимтгэл, зардал төлөхөөс сэргийлж доорх зөвлөмжийг анхаарна уу.
Шилжүүлэгчид өгөх маягтыг бөглөхдөө мөнгөн дүн хүлээн авах дансны нэрийг бүтэн, гаргацтай бөглөнө үү. Дээрх маягтууд нь тодорхой хугацаанд өөрчлөгдөх тул та гуйвуулга хүлээн авахдаа шинэчлэн шалгаж байна уу.
Гуйвуулга хүлээн авах мэдээллийг “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль”, банкны дотоод журмын дагуу үнэн зөв, бүрэн гүйцэд бүрдүүлсэн байна.
Гадаад гуйвуулгатай холбоотой санал, хүсэлт гарвал манай Хэрэглэгчийн утас:
+976–18001300 дугаар болон bank@ckbank.mn цахим хаягаар бидэнтэй холбогдоно уу.