Гадаадаас гуйвуулга хүлээн авах

Харилцагч Та СВИФТ санхүүгийн сүлжээнд бүртгэлтэй дэлхийн 200 гаран улсын банк, санхүүгийн байгууллагаар дамжуулан гадаад гуйвуулгыг ажлын 1-3 хоногт (цагийн бүсээс хамаарч) хүлээн авах боломжтой. 

Үүний тулд Та Чингис Хаан Банканд данстай байх шаардлагатай ба дараах мэдээллийг шилжүүлэгчид урьдчилж өгнө үү. Үүнд:

  • Хүлээн авагчийн дансны нэр, дансны дугаарыг латин үсгээр бичнэ. /RUB бол кирилл үсгээр/;
  • Хүлээн авагчийн банкны нэр: Chinggis Khaan Bank, банкны свифт код /SWIFT/: CHKHMNUB;
  • Шилжүүлэгч нь аль улсаас гуйвуулга хийхээс хамаарч доор дурдсан маягтуудыг татан авч өөрийн дансны мэдээллийг бөглөн шилжүүлэгчид өгнө. Үүнд:
Валютын төрөлУлс орнуудМаягт авах




http://tdbm.mn/stat/uimages/USD-2015-03-10-114713-313421210.png USD
АНУ-аас ам.доллар хүлээн авах
БНХАУ, Хонг Конг-с ам.доллар хүлээн авах
ОХУ-аас ам.доллар хүлээн авахТатаж авах
CIS буюу хуучин соц орнуудаас хүлээн авахТатаж авах
БНСУ-аас ам.доллар хүлээн авахТатаж авах
Бусад улсаас ам.доллар хүлээн авахТатаж авах
 EUR
Евро хүлээн авахТатаж авах
 RUBРубль хүлээн авахТатаж авах
 CNYЮань хүлээн авахТатаж авах
 JPYИен хүлээн авахТатаж авах
 KRWВон хүлээн авахТатаж авах
 GBPФунт стерлинг хүлээн авахТатаж авах
 CHFШвейцарь франк хүлээн авахТатаж авах
 CADКанад доллар хүлээн авахТатаж авах




Гадаад гуйвуулга хүлээн авахад анхаарах зүйлс

Гадаад гуйвуулгыг харилцах, карт зэрэг дансанд хүлээн авахад шимтгэлгүй. Харилцах данснаас бэлэн валют зарлагдахад нэмэлт шимтгэлтэй.

Дансны мэдээлэл дутуу, зөрүүтэй шалтгаанаар гуйвуулга саатах, буцаагдах, нэмэлт шимтгэл, зардал төлөхөөс сэргийлж доорх зөвлөмжийг анхаарна уу. 

Шилжүүлэгчид өгөх маягтыг бөглөхдөө мөнгөн дүн хүлээн авах дансны нэрийг бүтэн, гаргацтай бөглөнө үү. Дээрх маягтууд нь тодорхой хугацаанд өөрчлөгдөх тул та гуйвуулга хүлээн авахдаа шинэчлэн шалгаж байна уу.

Гуйвуулга хүлээн авах мэдээллийг “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль”, банкны дотоод журмын дагуу үнэн зөв, бүрэн гүйцэд бүрдүүлсэн байна. 

Гадаад гуйвуулгатай холбоотой санал, хүсэлт гарвал манай Хэрэглэгчийн утас:
+976–18001300 дугаар болон bank@ckbank.mn цахим хаягаар бидэнтэй холбогдоно уу. 

{{ suggestedServices[selectedSuggested]['link_text'] }}
{{ services[selectedService]['link_text'] }}

Хайх зүйлээ бичнэ үү