Зээлийн нөхцөл
Нөхцөл
| Зээлийн хэмжээ
| Зээлийн хүү (жилийн) /Төгрөг/
| Хугацаа
| Зээл олгох үйлчилгээний шимтгэл
|
---|
Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төслийн зээл
| Худалдан авч буй автобусны үнийн дүнгээс хэтрэхгүй байх | Зарласан хүү-4.50% Бодит хүү-4.60% | 120 сар хүртэл
| 0.30%
|
Үл хөдлөх хөрөнгө нэмж барьцаалах тохиолдолд урьдчилгаа төлбөр – 0%, бусад тохиолдолд урьдчилгаа төлбөр хамгийн багадаа - 10.00%
Тавигдах шаардлага
- Хот хоорондын нийтийн тээврийг сүүлийн 3 болон түүнээс дээш жил эрхэлсэн туршлагатай байх;
- Зээлээ эргэн төлөх чадвартай байх буюу чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
- Автомашиныг банкны нэр дээр шилжүүлж фидуцийн гэрээ хийхийг зөвшөөрсөн байх;
- Банкны зүгээс тавигдах бусад нэмэлт шалгуурийг хангасан байх.
Бүрдүүлэх материал
- Компанийн танилцуулга;
- Компанийн гэрчилгээ, дүрмийн хуулбар;
- Компанийн хувьд 2 болон түүнээс дээш эзэмшигчтэй бол ТУЗ-ийн шийдвэр, тогтоол;
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн лавлагаа;
- Компани эзэмшигчдийн тодорхойлолт;
- Зээлдэгчийн санхүүгийн мэдээлэл, санхүүгийн тайлан;
- Орлого нотлох баримт;
- Барьцаа хөрөнгийн гэрчилгээ бусад баримт мэдээлэл;
- Үйл ажиллагаатай холбоотой бусад баримт мэдээлэл;
- Холбогдох шугам замын мэдээлэл;
- Автотээврийн Үндэсний төвтэй байгуулсан гэрээнүүд, сүүлийн 2 жилийн хугацаанд гэрээ дүгнэсэн актууд;
- Бусад банк болон ББСБ-ын харилцах дансны хуулга;
- Бусад шаардлагатай бусад материалууд.