СВИФТ - Гадаад гуйвуулга илгээх

Харилцагч Та СВИФТ олон улсын банк хоорондын сүлжээгээр дамжуулан дэлхийн аль ч банкны харилцагч руу гадаад гуйвуулгыг USD, EUR, RUB, CNY, KRW, JPY, GBP, CHF, CAD  валютаар тус тус илгээх боломжтой. 

СВИФТ олон улсын банк хоорондын сүлжээний давуу тал:

  • Дэлхийн 200 гаран улсын 11,000 банк, санхүүгийн байгууллага тус сүлжээнд холбогдсон.
  • Хүлээн авагчийн улс орны цагийн бүсийн зөрүүнээс хамаарч ажлын 1-3 хоногт шилжүүлнэ.
  • Санхүүгийн мэдээллийг дамжуулах хамгийн том, хамгийн өндөр нууцлалтай, найдвартай сүлжээ юм.  

Мөн Чингис Хаан Банкны харилцагчид https://ebank.ckbank.mn/login  онлайн банкны үйлчилгээгээр дамжуулан хүссэн цагтаа, хаанаас ч гадаад гуйвуулгыг хийх боломжтой.


Гадаад гуйвуулга шилжүүлэхэд анхаарах зүйлс

Мэдээлэл дутуу, зөрүүтэй оруулсан шалтгаанаар гуйвуулга саатах, буцаагдах, нэмэлт шимтгэл, зардал төлөхөөс сэргийлж доорх зөвлөмжийг анхаарна уу. 

Гуйвуулгын мэдээллийг “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль”, банкны дотоод журмын дагуу үнэн зөв, бүрэн гүйцэд бүрдүүлсэн байна. 

Гадаад гуйвуулгын төлбөрийн даалгавар: 

Гадаад гуйвуулгын маягтыг бөглөхдөө рублийн гуйвуулгад кирилл үсгээр, бусад төрлийн валютын гуйвуулгад мэдээллийг латинаар /англи хэлээр/ бөглөнө.

Гуйвуулга шилжүүлэхийн өмнө дараах мэдээллийг Хүлээн авагчаас авна. Үүнд:

57: Beneficiary bank / Хүлээн авагчийн банк: 

  • Хүлээн авагчийн банкны нэр, хаяг
  • Хүлээн авагч банкны свифт код

Хүлээн авагчийн банкны код нь дараах бүтэцтэй байна:

  • ABA / FW – АНУ-ын банкны 9 оронтой код
  • БИК – ОХУ-ын банкны 9 оронтой код
  • CNAPS – БНХАУ-ын банкны 12 оронтой код
  • AT – Австрийн банкны 5 оронтой код
  • SC – Английн банкны 6 оронтой код
  • AU / BSB – Австралийн банкны 5 оронтой код
  • BLZ – Германы банкны 8 оронтой код

59: Beneficiary customer / Хүлээн авагч: 

  • Хүлээн авагчийн дансны нэр
  • Хүлээн авагчийн дансны дугаар
  • Албан ёсны хаяг, утасны дугаар 

71: Details of charges / Шимтгэл: Дамжуулагч банкны шимтгэлийг гуйвуулагч, хүлээн авагч талын аль нь хариуцахыг урьдчилж тохирно.

Түүнчлэн гуйвуулга хүлээн авагчийн улс орны онцлогоос хамаарч дараах мэдээллийг Хүлээн авагчаас бүрдүүлнэ. Үүнд:

Рублийн гуйвуулга

  • Хүлээн авагчийн дансны нэр 
  • БИК код – хүлээн авагч банкны код (9 оронтой)
  • Хүлээн авагчийн дансны дугаар (20 оронтой)
  • ИНН, КПП дугаар – Татвар төлөгчийн дугаар
  • {VO} код буюу төлбөрийн зориулалтыг гүйлгээний төрлөөр ангилсан 5 оронтой коды

Юаны гуйвуулга

  • Хүлээн авагчийн нэр, хаяг утасны дугаарыг бичнэ, 
  • Хувь хүнээс байгууллагын данс руу шилжүүлэх, эсрэгээр байгууллагаас хувь хүн рүү гуйвууулахад зарим Хүлээн авагч банк нь мөнгөн дүнд хязгаар тогтоосон байх тул эхлээд Хүлээн авагчаас асууж тодруулахыг зөвлөж байна.

Еврогийн гуйвуулга

  • Европын холбооны улсууд руу EUR шилжүүлж байгаа тохиолдолд хүлээн авагчийн IBAN (International bank account number) дугаарыг бичих шаардлагатай.

Воны гуйвуулга

  • 20 000 USD -тай тэнцэх болон түүнээс дээш дүнтэй KRW илгээх тохиолдолд хүлээн авагчийн банк гуйвуулгыг дамжуулахын өмнө тухайн гүйлгээтэй холбоотой нэмэлт баримтуудыг авдаг. /Жишээ: гэрээ, нэхэмжлэл гм/

Гадаад гуйвуулгатай холбоотой санал, хүсэлт гарвал Харилцагчийн лавлах утас: +976–18001300 дугаар болон bank@ckbank.mn цахим хаягаар бидэнтэй холбогдоно уу. 

Харилцагчийн гуйвуулах валют, үнийн дүнгээс шалтгаалан банкны диллер бэлэн болон бэлэн бус ханшийг тусгайлан танд зориулан давуу нөхцөлөөр арилжих боломжтой. Харилцагчийн лавлах утас: +976-1800 1300 Имейл: treasury@ckbank.mn

{{ suggestedServices[selectedSuggested]['link_text'] }}
{{ services[selectedService]['link_text'] }}

Хайх зүйлээ бичнэ үү