Хувь хүний мэдээллийн нууцлал гэж юу вэ?

Хувь хүний мэдээллийн нууцлал гэж юу вэ?
Цахим орчин болон сошиал сүлжээнд хувийн мэдээллээ хяналтгүйгээр нийтлэх нь таныг залилан, хуурамч үйлдэл, мэдээллийн алдагдал зэрэг эрсдэлд оруулдаг. Иймээс өөрийн мэдээллээ хамгаалах нь таны хамгийн чухал үүрэг юм.
ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?
Таныг таних боломжтой аливаа мэдээлэл нь “хувийн мэдээлэл” гэж тооцогдоно. Үүнд:

Хувийн таних мэдээлэл: нэр, регистрийн дугаар, иргэний үнэмлэх

Харилцах мэдээлэл: утасны дугаар, имэйл, оршин суугаа хаяг

Санхүүгийн мэдээлэл: банкны данс, картын дугаар, гүйлгээний түүх

Эрүүл мэндийн мэдээлэл: онош, эмчилгээ, нийгмийн халамжийн түүх

Цахим: байршлын мэдээлэл, сошиал сүлжээнд нийтэлсэн пост, зураг
Эдгээр мэдээллийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр цуглуулах, ашиглах, дамжуулахыг хууль хориглодог.
ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ӨГӨХДӨӨ ЮУГ АНХААРАХ ВЭ?
Үйлчилгээний байгууллага таны мэдээллийг хуульд заасан хүрээнд авч болно. Гэхдээ мэдээллээ өгөхөөс өмнө дараах асуултад тодорхой хариулт аваарай:

“Ямар зорилгоор ашиглах вэ?”

“Нууцлалыг хэрхэн хамгаалах вэ?”
ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ?

Нууц үг хүчтэй, дахин давтагдашгүй байх

Хувийн мэдээллээ утсаар, мессежээр, сошиал дээр бүү хуваалц

Банк, төрийн апп-аа зөвхөн албан ёсны эх сурвалжаас татаж авах

Сэжигтэй линк, имэйл, мессежийг нээхгүй байх

Гүйлгээгээ тогтмол шалгаж, асуудал илэрвэл банктайгаа яаралтай холбогдох
Цахим орчинд хувийн мэдээллээ буруу удирдах нь таны санхүү, нэр хүнд, аюулгүй байдалд ноцтой эрсдэл дагуулдаг. Харин мэдээллээ зөв хамгаалснаар та өөрийнхөө амьдралыг итгэлтэй, аюулгүй байлгаж чадна.
ТАНЫ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ = ТАНЫ АМЬДРАЛЫН НУУЦ

Бусад мэдээллүүд

Хайх зүйлээ бичнэ үү