Олон нийтийн сүлжээ аюулгүй ашиглах зөвлөмж
Монголчууд өдөр тутмын харилцаандаа (Facebook, Instagram, LinkedIn, Twitter) зэрэг олон нийтийн сүлжээг түгээмэл ашиглах болсон. Түүнтэй холбоотойгоор гарч болох эрсдэлээс сэргийлэхийн тулд та дараах зөвлөмжийг дагаарай.
- Та өөр хүний эсвэл, нийтийн компьютер /Интернет кафе, цахим тоглоомын төв, сургууль гэх мэт/ -т холбогдсоныхоо дараа цахим хуудаснаас заавал Log out/Sign out үйлдлийг хийн өөрийнхөө хуудаснаас гарч байх.
- Олон нийтийн сүлжээнд танилцаж, холбоо тогтоосон үл таних этгээдэд хэт итгэн хувийн мэдээллээ задруулахгүй байх.
- Хувийн мэдээллийг хадгалах зорилгоор олон нийтийн сүлжээнд байршуулахгүй байх.
- Өөрийн аккаунтад аюулгүй байдлыг хангах наад захын тохиргоог хийх. Жишээ нь: Өөрийн хувийн мэдээллийг зөвхөн найз нөхдөөс өөр хэн ч үзэх боломжгүйгээр тохируулах.
- Олон нийтийн сүлжээний хэрэглэгчээс санал болгосон програм хангамж болон бусад материалыг шууд татан авахгүй байх.
- Бусдын гар утас, таблет, компьютерийг ашиглахдаа хувийн мэдээллээ аль болох ашиглахгүй байх, олон нийтийн сүлжээнд холбогдохоос татгалзах.