2016 он
Чингис Хаан Банк нь 2016 оны 12-р сард “Грэйпсити Монгол” компанийн хөгжүүлсэн, олон улсын стандартад нийцсэн, банкны суурь бүртгэлийн хамгийн сүүлийн үеийн систем болох “NES ERP систем”-ийг цогц байдлаар нь амжилттай нэвтрүүлсэн хамгийн анхны арилжааны банк болсныг тэмдэглэхэд таатай байна.
2015 он
Чингис Хаан Банк нь 2015 оноос 100 хувь үндэсний хөрөнгө оруулагчтай банк болж өөрчлөгдөн үйл ажиллагаагаа улам тэлж байна.
2014 он
АНУ нь FATCA хуулийг 2010 онд АНУ-ын нутаг дэвсгэрээс гадна орших данстай иргэдээсээ татвар цуглуулах зорилгоор Foreign Account Tax Compliance Act (FATCA) буюу гадаад дахь дансны хөрөнгийг татварт хамруулах хуулийг баталсан билээ. Чингис Хаан Банк урт хугацаанд тогтвортой үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх зорилгынхоо хүрээнд 2014.06.25-ны өдөр бүртгүүлж B8YJ29.99999.SL.496 гэсэн Global Intermediaty Identification Number (GIIN) буюу Олон улсад танигдах бүртгэлийн дугаараа хүлээн авлаа.
2013 он
Зах зээлийн эрсдэлийн VAR аргачлалыг автоматжуулан 1 жилийн хугацаанд тооцоолон “Backtesting” хийж шалган, банкны үйл ажиллагаанд нэвтрүүлэн ажиллаж эхэлсэн.
Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Монгол Улсын Хөгжлийн банктай хамтран жижиг дунд бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгож байна.
2012 он
Чингис Хаан Банкийг Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллагсдынхаа нийгмийн баталгааг хангахад оруулж буй хувь нэмрийг үнэлж “Шилдэг шимтгэл төлөгч” байгууллагаар шалгаруулж бид Өргөмжлөл гардан авлаа.
2011 он
Чингис Хаан Банкны 10 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэв.
2010 он
2010 оны банк хоорондын заалны хөлбөмбөгийн аварга шалгаруулах 3 дахь удаагийн тэмцээнд Э.Хасар ахлагчтай Чингис хаан банкны баг амжилттай оролцож 1-р байр эзлэн шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
2009 он
Чингис Хаан Банкны Гүйцэтгэх захирал Ч.Сайнцогт Азийн Банкны Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүнээр сонгогдов.
2008 он
Факсаар төлбөр тооцоо гүйцэтгэх үйлчилгээ, Эскроу дансны үйлчилгээг нэвтрүүлж эхлэв.
Банкны хувь нийлүүлэгчдээс 16.5 сая ам.долларын хоёрдогч өглөгийг банкинд байршуулав.
Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч шилдэг ажил олгогч” байгууллагаар шалгарав.
UBS Investment Bank-аас  4 төрлийн үнэт металлын (алт, мөнгө, цагаан алт, цагаан мөнгө) арилжааны эрхийг авав.
2007 он
Монголын Банкны Холбооны гишүүн болов.
Азийн Банкны Холбооны гишүүн болов.
Чингис Хаан Банкны Гүйцэтгэх захирал Ч.Сайнцогт Монголын Банкны Холбооны  Ерөнхийлөгчөөр сонгогдов.
2006 он
Швейцарийн UBS Investment Bank банктай корреспондент харилцаа тогтоов.
“Шилдэг татвар төлөгч” байгууллагаар шалгарав.
Чингис Хаан Банк байгуулагдсаны 5 жилийн ойг тэмдэглэж гурван ажилтан “Банк санхүүгийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдав.
Россельхоз банкнаас Чингис Хаан Банкинд зээлийн шугам нээлээ.
2005 он
Чингис Хаан Банкны ТУЗ-ийн дарга МҮХАҮТанхимын Хийморийн одонгоор шагнагдав.
“Олон Улсын Банк Хоорондын Санхүүгийн Цахилгаан Сүлжээ” (SWIFT)–ийн гишүүнээр элсэж, олон улсын төлбөр тооцоо явуулж эхлэв.
ОХУ-ын Братский Народный Банктай корреспондент харилцаа тогтоов.
Дэлхийн зулай Эвэрестийн оргилд авирсан Монголын анхны экспедицийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа.
2004 он
Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТанхимаас Чингис Хаан Банкыг “Монголын шилдэг 10 банк”-ны нэгээр тодруулан хүндэт өргөмжлөл олгов.
Олон улсын стандартад нийцсэн бүртгэлийн “RS-Bank” программ нэвтрүүлэв.
“Оюутны хавар” урлаг, спорт, эрдмийн их наадмын “Оюутанд ээлтэй байгууллага”-аар шалгарав.
2003 он
Монголын Банкуудын Аварга Шалгаруулах Боулингийн тэмцээнд амжилттай оролцож, багаараа мөнгөн медаль хүртэв.
МҮХАҮТанхимын “Жинхэнэ гишүүн”-ээр элслээ.
2002 он
“MCS Кока Кола”, “УБ Палас”, “Гачуурт шилтгээн” зэрэг томоохон төслүүдийг санхүүжүүлж эхлэв.
2001 он
Монголын анхны гадаадын хөрөнгө оруулалттай банк - Чингис Хаан Банк байгуулагдав.
Дэлгэрэнгүй

Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа болон зарууд

Аюулгүй байдалтай холбоотой зөвлөгөө, мэдээлэл

Хайх зүйлээ бичнэ үү