2019 он

41 ДЭХ УДААГИЙН ДАКАР РАЛЛИ УРАЛДААНД ОРОЛЦОЖ БУЙ МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДАА ЧИНГИС ХААН БАНК ДЭМЖИН АЖИЛЛАЖ БАЙНА.

Дакар раллид 61 орны 541 оролцогч 334 техник, үүний 137 нь мотоцикл, 26 дөрвөн дугуйт, 130 автомашин, 41 ачааны машин оролцож байна. Уралдаан 10 үе шаттай, 5000км замд үргэлжилнэ. Энэ жилийн гол онцлог нь уралдаан зөвхөн Перу улсын нутаг дэвсгэрт явагдана. Энэ нь Дакар раллигийн түүхэнд анхных юм.

МҮБХ-оос санаачлан арван засгийн наадмыг орлох "Дөрвөн уулын хишиг барилдаан"-ыг 2007 оноос эхлэн зохион байгуулж байгаа билээ. 12 дахь жилдээ тасралтгүй явагдаж байгаа тус барилдааны 2019 оны эхнийх болох "Сонгино хайрханы хишиг" барилдаанд Чингис Хаан банк ерөнхий ивээн тэтгэгчээр оролцлоо.
Монголын Сагсан бөмбөгийн Холбооноос зохион байгуулсан 20 дахь удаагийн ДЭЭД ЛИГ-ийн АВАРГА багаар шалгарсан ТАНАН ГАРЬД багтаа халуун баяр хүргэхийн зэрэгцээ тус багийг дэмжин ажилласандаа таатай байна.
Мексик улсын Манзанилло хотод 2019/06/29-07/07-ны хооронд зохион байгуулагдсан сонирхогчдын шатрын дэлхийг аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон Чингис хаан банкны тамирчин Б.Халиун эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртэж бахдам сайхан амжилт үзүүллээ. Б.Халиун нь 2018 онд Итали улсад зохион байгуулагдсан сонирхогчдын шатрын дэлхийг аваргад мөнгөн медаль хүртэж байсан ба энэ жил амжилтаа ахиулан дэлхийн аварга болсон юм. Шатрын спортын өсөх ирээдүйтэй шилдэг тамирчиндаа цаашдын тэмцээн уралдаанд нь улам их амжилтыг хүсье!
Дэлхийн хэмжээний уралдаан болох BOGDKHAN MOUNTAIN TRAIL-2019 олон улсын марафон гүйлтийн тэмцээний техникийн зөвлөгөөн Чингис хаан банкны хувийн банкны салбарт амжилттай болж өнгөрлөө. Дэлхийн чансааны оноо цуглуулах тус уралдаанд 6 улсын 400 гаруй тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин 10км, 21км, 64 километрийн зайг туулах болно. Монгол улсыг дэлхийд сурталчлан таниулах олон улсын нэр хүндтэй тэмцээнд Япон улсын Шёова Холдингс групп болон Чингис хаан банк нь хоёр дахь жилдээ хамтран ажиллалаа.
2018 он

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдрийг тохиолдуулан “Чингис хаан” банк нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монголын Дауны холбоонд 10 сая төгрөг гардууллаа.

Уг ажил нь Монголын даунтай хүүхдүүдийн сурах эрхийг хангах, хөдөлмөр эрхлэх боломжийг нь бүрдүүлэх чиглэлээр хийгдэж буй төслүүдийг дэмжих зорилготой ба Чингис Хаан банк, Монголын дауны холбоо цаашид илүү өргөн хүрээнд хамтран ажиллах эхлэл болж байна.

Чингис хаан банк Япон улсын Шёова Холдингс группийн Монгол улс дахь төлөөлөгчийн газартай хамтран “Тал нутгийн марафон-2018” олон улсын марафон гүйлтийн тэмцээнийг 2018 оны 8 сарын 19-ны өдөр зохион байгуулахаар боллоо. Анх Япон улсын иргэн Фүживара болон Кон Аяа нар 1996 онд санаачилж байсан уг тэмцээн нь 22 дахь жилдээ зохион байгуулагдах ба энэ жилийн тэмцээний үеэр тал нутгийн 3, 5,10, 21 километрээс гадна Богдхан ултра трайл болох 50 километрийн марафоныг зай нэмэгдэж байгаагаараа онцлогтой юм.


2017 он
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжигч Achilles International Mongolia олон улсын төрийн бус байгууллагаас зохион байгуулдаг Итгэл, Найдвар, Боломж-Улаанбаатар 2017 бүх нийтийн гүйлтийг ивээн тэтгэн ажилласан. Нийтийг спортод хамруулах замаар хөгжлийн бэрхшээлтэй хүн бүрийг хөгжүүлж, өөртөө итгэх итгэл, амьдралын чанарыг нь дээшлүүлэх зорилготой тус үйл ажиллагааг зохион байгуулагчтай сүүлийн гурван жилийн хугацаанд тасралтгүй хамтран ажиллаж байна.
2016 он
2016 оны 9 сарын 10-ны өдөр “Итгэл, Найдвар, Боломж-2016” марафон үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдсан юм. Уг арга хэмжээнд Чингис Хаан Банк нь нийгмийн хариуцлагын болон ТоС хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө нэгдэн усны өртөө ажиллуулахын зэрэгцээ манай банкны ажилчид өөрсдийн сайн дураар гүйлтийн тэмцээнд оролцлоо.

2016 оны 5 сарын 7-ны өдөр Шинэ Мянганы Залуус ТББ-ын санаачилсан Улаанбаатар хотын хогийг нэг өдөрт уриатай “SAVE UB” аянд Чингис Хаан Банк нэгдлээ.

2015 он
2015 оны 10 сарын 31-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 10 дахь жилдээ зохион байгуулагдсан “Дуулиан-2020” заалны хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцогч Гачууртын 85-р сургуулийн баг тамирчидаа уламжлал ёсоор дэмжин ажиллалаа. Бид энэ удаад 6 багийн нийт 70 гаруй хүүхдүүдийг иж бүрэн хувцас хэрэглэл болон тэмцээнд оролцох эрхээр нь хангалаа.

Азийн олимпийн зөвлөлийн ивээл дор зохион байгуулагддаг Азийн элсний наадам энэ жил V дахь удаагаа Вьетнам улсын Данан хотноо IX сарын 24-өөс X сарын 3-ны өдрүүдэд болсон билээ. Тус наадамд 45 улсын баг тамирчид нийт 21 спортын төрлөөр өрсөлдсан юм. Уг наадамд Монгол улсаас элсний волейболын төрөлд оролцож буй 2 тамирчинд Чингис Хаан Банк санхүүгийн дэмжлэг үзүүлж, багийн спортыг дэмжин ажилласандаа баяртай байна.

Бид ТоС хөтөлбөрийн хүрээнд мөн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 2015 оны 09 сарын 13-ны өдөр олон нийтэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх зөв ухамсар ойлголтыг нэмэгдүүлэх, спорт бол эрүүл мэнд идэвхитэй амьдралын зөв хандлага амжилтын үндэс гэдгийг сурталчилах зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих “Итгэл, Найдвар, Боломж” 2015 хагас марафон өдөрлөгийг Achilles International Mongolia олон улсын байгууллагатай хамтран амжилттай зохион байгууллаа. Уг марафонд оролцогчдын Цэвэр усны 1 өртөөг Чингис Хаан Банкнаас хариуцан ажиллаж, хамт олноороо хамрагдсандаа баяртай байна.

Хүүхэд бол гэр бүлийн аз жаргал, эх орны ирээдүй, хүн төрөлхтний залгамж үе билээ. Чингис Хаан Банк нь 2015 оны 06 сарын 08-ны өдөр “ХҮҮХЭД БҮР ИНЭЭЖ БАЙГ” уриан дор Нийслэлийн Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлал бүхий Яармагийн 63 дугаар тусгай дунд сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй 5 хүүхдэд үндэсний үйлдвэрлэлийн тэргэнцэр бэлэглэлээ.

2014 он

Монгол Улсын Хөдөлмөрийн яам, АНУ дахь Монголын ЭСЯ, АНУ-ын 4 хот дахь Монголын оюутны холбооны шугмаар АНУ-ын Чикаго хотноо 2014 оны 10 дугаар сарын 11-14-ний өдрүүдэд зохион байгуулсан “Америк дахь Монголчуудын хөдөлмөрийн яармаг” арга хэмжээг Чингис Хаан Банк сайшаан дэмжиж, ивээн тэтгэгчээр оролцлоо.

Чингис Хаан Банк нь 2014 онд Европ тивийн ноён оргилд гарах баг тамирчидыг дэмжин ажилласан бөгөөд манай шилдэг ажилтан болох Н.Өлзийхишиг тэргүүтэй уулын спортын баг тамирчид гайхалтай амжилтаар дүүрэн эх орондоо ирлээ. Тэд 2014 оны 9 -р сарын 17-ны өглөө Москвагийн цагаар 09:15-д Европ тивийн ноён оргил Кавказын нурууны Эльбрус уулын 5642м өндөртэй баруун оргилд, дараа нь 13:50-д 5621м өндөртэй зүүн оргилд, нэг өдрийн дотор хос оргил дээр Монголын уулчид хөл тавьж хосгүй амжилтыг тогтоожээ.

Чингис Хаан Банк нь спортыг дэмжигч байгууллага бөгөөд манай өсөх ирээдүйтэй шатрын тамирчин Б.Ганчимэг охин нь 2014 оны 04 сарын 25-аас 2014 оны 05 сарын 04-ны хооронд Сингапур улсад зохион байгуулагдсан Шатрын Өсвөрийн Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцон тусгай байрын шагналыг хүртэн чамгүй амжилтыг үзүүллээ.

Чингис Хаан Банкны дэмжлэгтэйгээр манай банкны шилдэг эмэгтэй тамирчин болох З.Цолмон тэргүүтэй Монголын сагсан бөмбөгийн холбооны баг тамирчид Бүгд Найрамдах Солонгос улсад зохион байгуулагдсан “Инчон 2014” Азийн спортын 17-р их наадамд амжилттай оролцон шилдэг 8-д шалгаран эх орондоо ирсэн юм.

Дуулиан-2020 залуучуудын тэмцээнийг санаачлагч Дэлхийн Зөн Олон улсын байгууллагаас 16-20 насны шилдэг 12 тамирчдыг Бразил улсад зохион байгуулагдах "2014 World Vision Cup" олон улсын үйл ажиллагаанд оролцуулахаар шийдвэрлэсэн ба уг арга хэмжээнд оролцох шилдэг залуу тамирчдыг Чингис Хаан Банкны хамт олон хүлээн авч халуун яриа өрнүүлэн, өөрсдийн гарын бэлгийг гардуулсан.

Дэлхий даяар зохион байгуулагддаг “Global Money Week” арга хэмжээнд Чингис Хаан Банк нэгдэж, хотын алслагдсан хороолол буюу Нийслэлийн Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны 10 жилийн 85-р дунд сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Хүүхэд бүр санхүүч” аяныг 2014 оны 3 дугаар сарын 11-12-ний өдрүүдэд 2 үе шаттай зохион явуулсан.

2013 он

Монгол Улсын банкууд улс орныхоо эдийн засгийн хөгжилд голлох үүрэгтэй оролцож буй салбарын төлөөлөл болохын хувьд 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “Монгол Улсын нийгэм, байгаль орчинд ээлтэй Тогтвортой санхүүжилтийн бодлогыг хөгжүүлэхийн төлөөх хамтарсан тунхаг бичиг”-т гарын үсэг зурж, “Монгол Улсын Тогтвортой Санхүүжилт (ТоС)-ийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Чингис Хаан Банк нь спортыг дэмжигч байгууллага бөгөөд жил бүр “Дуулиан 2020” хөлбөмбөгийн тэмцээнийг ивээн тэтгэдэг. Улаанбаатар хотын алслагдсан хороо Гачуурт тосгоны ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах бүх ангиллын баг тамирчдыг энэхүү тэмцээнд оролцох зардлыг жил бүр ивээн тэтгэдэг.

2012 он

"Чингис Хаан буяны сан”-г үүсгэн байгуулж энэхүү сан нь байнгын үйл ажиллагаа явуулдаг “Тэмүүжин” спорт сургалтын төвөөр дамжуулан чөлөөт бөх, жүдо бөх, ширээний теннис гэсэн үндсэн гурван чиглэлээр хүүхэд багачуудыг үнэ төлбөргүй сургаж байна. 

2011 он

Чингис Хаан Банк компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хүн амын эрүүл аж төрөх орчин нөхцлийг бүрдүүлэн идэвхтэй хөдөлгөөнийг дэмжиж, өнгөрөгч 2011 онд “Бүх нийтийг хамарсан эрүүл мэндийн гүйлт”-ийг ивээн тэтгэж амжилттай зохион байгуулсан.

2004 он

Чингис Хаан Банк 2004 онд оюутанд ээлтэй байгууллага болсон ба 2005 онд Монгол улсын баг тамирчид Эверестийн оргилд хүрэх аяллын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Энэхүү аялалаар монгол хүн анх удаа Эверест уулын оргилд гарч Монгол Улсынхаа төрийн далбааг мандуулсан юм.

Дэлгэрэнгүй

Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа болон зарууд

Аюулгүй байдалтай холбоотой зөвлөгөө, мэдээлэл

Хайх зүйлээ бичнэ үү