Аккредитив нь гадаад худалдааны практикт хэрэглэгддэг уламжлалт төлбөр тооцооны нэг бөгөөд худалдагч, худалдан авагч талуудын хооронд байгуулсан худалдааны гэрээний үүргийн биелэлтийг хангахад чухал ач холбогдолтой. Бид харилцагчийн хүсэлтээр дараах үйлчилгээг үзүүлж байна. Үүнд:
Аккредитивыг ямар тохиолдолд хэрэглэх вэ?
Аккредитивыг гадаад худалдааны циклээр харуулбал:
Гадаад худалдаанд оролцогч талууд бие биенээсээ алс зайд орших тул барааг ачуулах ба төлбөрийг хийх үйл ажиллагааг нэгэн зэрэг хэрэгжүүлэх боломжгүй юм. Тиймээс энэ хоёр үйл ажиллагаа цаг хугацааны хувьд аль нэг нь түрүүлэх байдалтай явагддаг. Аккредитив нь талуудад өөр хоорондоо хүлээсэн үүргийн биелэлтийг харилцан хянах боломжийг өгдөг онцлогтой. Иймд Харилцагч Та бидэнд хандан аккредитивын үйлчилгээг авч, хоёр талд харилцан ашигтай, давуу талтай аккредитивын нөхцөлүүдийг тохирох боломжтой.
Импортын аккредитив | Шимтгэл, хураамж | |
---|---|---|
Эх үүсвэртэй аккредитив нээх | 50 ам.доллар (нэг удаа) | |
Эх үүсвэргүй аккредитив нээх | Нээх | 0.1% (min 50 ам.доллар, max 250 ам.доллар) |
Эрсдэлийн хүү | 1%-5% (жилийн) | |
Төлбөр гүйцэтгэх бүрт | 20 ам.доллар | |
Харилцагчийн хүсэлтээр авах шимтгэлүүд: | ||
Өөрчлөлт оруулах | 40 ам.доллар | |
Цуцлах | 50 ам.доллар | |
Лавлагаа илгээх | 10 ам.доллар | |
Жич: Хэрэв импортын аккредитивд аккредитив хүлээн авагч нь бусад банкны шимтгэл, зардлыг төлөөгүй бол аккредитив нээлгэгчээс суутган авна. |
Экспортын аккредитив | Шимтгэл, хураамж |
---|---|
Аккредитив хүлээн авсныг мэдэгдэх | 20 ам.доллар |
Баримт илгээж, төлбөр нэхэмжлэх | 50 ам.доллар |
Харилцагчийн хүсэлтээр авах шимтгэлүүд: | |
Өөрчлөлт оруулсныг мэдэгдэх | 10 ам.доллар |
Цуцлах | 25 ам.доллар |
Лавлагаа илгээх | 10 ам.доллар |
Жич: Буухиа шуудангийн зардлыг харилцагч хариуцна. |