Харилцагч Та СВИФТ олон улсын банк хоорондын сүлжээгээр дамжуулан дэлхийн аль ч банкны харилцагч руу гадаад гуйвуулгыг USD, EUR, RUB, CNY, KRW, JPY, GBP, CHF, CAD валютаар тус тус илгээх боломжтой.
СВИФТ олон улсын банк хоорондын сүлжээний давуу тал:
Мөн Чингис Хаан Банкны харилцагчид https://ebank.ckbank.mn/login онлайн банкны үйлчилгээгээр дамжуулан хүссэн цагтаа, хаанаас ч гадаад гуйвуулгыг хийх боломжтой.
Мэдээлэл дутуу, зөрүүтэй оруулсан шалтгаанаар гуйвуулга саатах, буцаагдах, нэмэлт шимтгэл, зардал төлөхөөс сэргийлж доорх зөвлөмжийг анхаарна уу.
Гуйвуулгын мэдээллийг “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль”, банкны дотоод журмын дагуу үнэн зөв, бүрэн гүйцэд бүрдүүлсэн байна.
Гадаад гуйвуулгын төлбөрийн даалгавар:
Гадаад гуйвуулгын маягтыг бөглөхдөө рублийн гуйвуулгад кирилл үсгээр, бусад төрлийн валютын гуйвуулгад мэдээллийг латинаар /англи хэлээр/ бөглөнө.
Гуйвуулга шилжүүлэхийн өмнө дараах мэдээллийг Хүлээн авагчаас авна. Үүнд:
57: Beneficiary bank / Хүлээн авагчийн банк:
Хүлээн авагчийн банкны код нь дараах бүтэцтэй байна:
59: Beneficiary customer / Хүлээн авагч:
71: Details of charges / Шимтгэл: Дамжуулагч банкны шимтгэлийг гуйвуулагч, хүлээн авагч талын аль нь хариуцахыг урьдчилж тохирно.
Түүнчлэн гуйвуулга хүлээн авагчийн улс орны онцлогоос хамаарч дараах мэдээллийг Хүлээн авагчаас бүрдүүлнэ. Үүнд:
Рублийн гуйвуулга
Юаны гуйвуулга
Еврогийн гуйвуулга
Воны гуйвуулга
Харилцагчийн гуйвуулах валют, үнийн дүнгээс шалтгаалан банкны диллер бэлэн болон бэлэн бус ханшийг тусгайлан танд зориулан давуу нөхцөлөөр арилжих боломжтой. Гадаад гуйвуулгатай холбоотой санал, хүсэлт гарвал Харилцагчийн лавлах утас: 1800-1300 дугаар болон bank@ckbank.mn цахим хаягаар бидэнтэй холбогдоно уу.