Эрхэм харилцагчдын анхааралд!!!

Монголбанкнаас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Төлбөрийн системийн шинэчлэл төслийн хүрээнд бага дүнтэй төлбөр (Гурван сая төгрөг хүртэл)-ийн системийг бүрэн шинэчилж,  ACH+ буюу Автомат клиринг хаус cистем нэвтрүүлэх бэлтгэл ажил хангагдаад байна.

Системийн шинэчлэлтэй холбоотойгоор банк хоорондын бага дүнтэй гүйлгээ 2019 оны 8 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө буюу 15-ны өдрийн 00:00–02:30 цагийн хооронд дамжихгүйг үүгээр мэдэгдэж байна.

Дээрх хугацаанд банкуудын интернет банк, мобайл банк г.м. цахим сувгийн банк хоорондын гүйлгээ түр зогсох бөгөөд Монголбанк болон банкуудын картын систем хэвийн ажиллах тул иргэд, байгууллагууд төлбөрийн карт ашиглан ATM, ПОС төхөөрөмжөөр гүйлгээ хийх боломжтой.

ЧИНГИС ХААН БАНК

Бусад мэдээллүүд

Хайх зүйлээ бичнэ үү