Банк харилцагчийнхаа мэдээллийг хэрхэн хамгаалдаг вэ?

Арилжааны банкууд мэдээллийн аюулгүй байдлыг хангах чадварлаг мэргэжилтнүүдээс бүрдсэн бүтэцтэй байдаг бөгөөд харилцагчийн хувийн болон нууцлалтай мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр холбогдох бүхий л арга хэмжээг авч PCI DSS, ISO27001, SWIFT CSP зэрэг олон улсын стандарт болон аюулгүй байдлыг хангах сайн туршлага, технологиудыг нэвтрүүлэн, тогтмол үйл ажиллагаандаа дагаж мөрдөн, жил бүр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөндлөнгийн аудитын байгууллагаар мэдээллийн аюулгүй байдлын үйл ажиллагаанд баталгаажуулалт хийлгэн ажилладаг. 

Банк харилцагчийнхаа мэдээллийг Монгол улсын хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд зохицуулагч байгууллага болон эрх бүхий хууль хяналтын байгууллагад гаргаж өгөх үүрэгтэй байдаг. Эдгээрээс бусад нөхцөлд харилцагчийн өөрийн хүсэлт зөвшөөрөлгүй аливаа этгээдэд задруулахгүй, мэдээллийн нууцлал аюулгүй байдлыг өндөр төвшинд нууцлалтайгаар хадгалан ажиллах зохицуулалттай байдаг.

Мөн интернет банк болон цахим бүтээгдэхүүн үйлчилгээнд харилцагчийн хувийн мэдээлэл алдагдах, цахим залилан өртөхөөс сэргийлэн орчин үеийн дэвшилтэд нууцлалын технологийг ашиглаж, харилцагчийг олон шатлалт танин баталгаажуулах арга хэрэгслийг нэвтрүүлэн харилцагчийнхаа санхүүгийн болон хувийн мэдээллийг хамгаалан ажилладаг.

  • Банк харилцагчийн мэдээллийгхамгаалах чадварлаг мэргэжилтнүүдээс бүрдсэн бүтэцтэй;
  • Мэдээллийн аюулгүй байдлыг хангах стандартуудыг (PCI DSS, ISO27001, SWIFT CSP) нэвтрүүлж, тогтмол хөндлөнгийн аудитын байгууллагаар мэдээллийн аюулгүй байдлын үйл ажиллагаандаа баталгаажуулалт хийлгэдэг;
  • Мэдээллийн аюулгүй байдлыг хангах олон улсын сайн туршлага болон дэлхийд танигдсан технологиудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ашигладаг;
  • Интернет банкы үйлчилгээнд харилцагчийн хувийн мэдээлэл алдагдах, цахим залиланд өртөхөөс сэргийлэн нууцлал болон олон шатлалт танин баталгаажуулах арга хэрэгслийг ашигладаг;
  • Банк 24/7 харилцагчийнхаа мэдээлэл болон санхүүгийн гүйлгээгхамгаалах чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлдэг.




Бусад мэдээллүүд

Хайх зүйлээ бичнэ үү