Танд яаралтай мөнгөний хэрэгцээ гарсан тохиолдолд дотнын найзаасаа тусламж хүсэх, хуримтлалаа цуцлан шаардлагатай мөнгөө ашиглаад үлдсэн хэсгийг нь дахин хадгалах мөн бусад эх үүсвэрээс өндөр хүүтэй шуурхай зээл авах зэрэг аргуудыг ашиглах нь олонтоо. Гэвч эдгээр аргууд нь таны ирээдүйн хуримтлалд нөлөөлөхөөс авахуулаад гэр бүлийн санхүүд тань дарамт учруулах асуудлыг үүсгэж болно.
Дээрх эрсдэлүүдээс сэргийлэх хамгийн оновчтой шийдлийг бид танд санал болгож байна. Та хүссэн үедээ “ОНЛАЙН”-аар өөрийн дансаа барьцаалан хуримтлалын дүнгийнхээ тодорхой хувь хүртэлх зээлийг хамгийн хялбараар аваарай.
Чингис хаан банкны интернет банкаа ашиглан данс барьцаалсан зээл авах зааврыг ЭНД дарж авна уу.
ЧИНГИС ХААН БАНК