Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдрийг тохиолдуулан “Чингис хаан” банк нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монголын Дауны холбоонд 10 сая төгрөг гардууллаа.
Энэхүү үйл ажиллагаанд “Чингис хаан” банкны ТУЗ-ийн дарга Д.Чимэддагва, Бизнес хөгжлийн газрын захирал А.Сандагсүрэн болон Монголын Дауны холбооны тэргүүн В.Ганзориг, гүйцэтгэх захирал Б.Батцэцэг болон Монголын Дауны холбооны дэргэдэх Хөдөлмөр сургалтын төвд суралцаж буй “Нисдэг баг”-ийн залуус ээжүүдийнхээ хамт оролцлоо.
Уг ажил нь Монголын даунтай хүүхдүүдийн сурах эрхийг хангах, хөдөлмөр эрхлэх боломжийг нь бүрдүүлэх чиглэлээр хийгдэж буй төслүүдийг дэмжих зорилготой ба Чингис Хаан банк, Монголын дауны холбоо цаашид илүү өргөн хүрээнд хамтран ажиллах эхлэл болж байна.
Монголын Дауны холбоо байгуулагдаад 10 жил болж байгаа бөгөөд тус холбоонд бүртгэлтэй 300 гаруй гишүүн бий. Тэдний 20 гаруй хувь буюу 70 гаруй залуус хөдөлмөр эрхлэлтийн насанд хүрчээ. Монголын дауны холбооны эрхэм зорилго бол оюуны ялгаатай хөгжилтэй залуусыг татвар төлөгч болгох.
Оюуны ялгаатай хөгжилтэй залуусын нийгмийн оролцоог дэмжигч Чингис Хаан банк