Интернэт банкны аюулгүй хэрэглээ


Интернэт банкны аюулгүй байдал

Банк харилцагчдынхаа мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Монгол улсын хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлэн олон улсын стандарт, шаардлагуудыг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллахаас гадна, технологийн шинэ шийдэл, арга барилыг цаг алдалгүй үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, тогтмол сайжруулж ажилладаг ба харилцагч таны оролцоо мөн чухал үүрэгтэй байдаг.  

Танд хувийн мэдээллийн аюулгүй байдлаа хангах дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.


Интернэт банкны зөвлөмж:

  • Та өөрийн хувийн мэдээллээ ямар нэгэн байдлаар хуваалцах шаардлага гарсан тохиолдолд таны хувийн мэдээллийг ямар зорилгоор, хэрхэн ашиглах болон мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангах эсэхийг сайтар нягтлах нь зүйтэй юм. 
  • Нэвтрэх нэр, нууц үгийг веб хөтөч дээрээ хадгалахгүй байх;
  • И-мэйл болон сошиал суваг ашиглахдаа дан ганц нууц үгээр хамгаалаад зогсохгүй хоёр давхар танин баталгаажуулалтыг (2FA) идэвхжүүлэн, ашиглаж хэвших;
  • Өөрийн ашигладаггүй төхөөрөмжөөс нэвтэрсэн тохиолдолд “Гарах” товчийг дарж гарч хэвших буюу тухайн төхөөрөмжийг хадгалж, бүртгэхгүй байх. 
  • Интернэт кафе болон олон нийтийн үйлчилгээний газрын найдвартай бус компьютер, Wi-Fi ашиглан интернэт банкандаа нэвтрэхгүй байх, нэвтэрсэн тохиолдолд заавал “Гарах” товчийг дарж гарч хэвших. 
  • Аливаа гүйлгээ хийхээсээ өмнө хүлээн авагчийн нэр, дансны дугаар болон бусад холбогдох мэдээллийг зөв бичсэн эсэхээ нягтлах.
  • Таны интернэт банк руу нэвтэрсэн болон нэвтрэх боломжтой төхөөрөмжөө тогтмол нягтлах. 
  • Интернэт банкны хуулгаар илгээсэн, хүлээн авсан гүйлгээгээ тогтмол шалгаж хэвших. 

Hууц үгийн аюулгүй байдал: 

  • Нууц үгээ үүсгэхдээ таахад хэцүү, өвөрмөц нууц үг хэрэглэх болон нэг нууц үгийг олон бүртгэлд /и-мэйл, cошиал аккаунт, худалдааны сайт гэх мэт/ давтан ашиглахгүй байх нь аюулгүй байдлаа хамгаалахад чухал ач холбогдолтой. 
  • Нууц үгийг үүсгэхдээ том, жижиг үсэг, тоо, тусгай тэмдэгтүүдийг агуулсан байх дээр анхааран, өөрийн нэр, төрсөн огноо эсвэл утасны дугаар зэрэг амархан таах мэдээллийг ашиглахаас зайлсхийн, нууц үгээ тогтмол хугацаанд сольж хэвших нь мөн чухал юм.
  • Нууц үгээ бичиж, тэмдэглэж хадгалахаас зайлсхийх хэрэгтэй ба нууц үгээ хэнтэй ч хуваалцахгүй, дамжуулахгүй байх. 
  • Цахим орчинд ашиглагдаж буй аливаа сэжигтэй вебсайт болон линк дээр нууц үгээ оруулахаас зайлсхийгээрэй.
  • Гар утас болон и-мэйлээр хүлээн авч буй нэг удаагын баталгаажуулах кодыг бусдад дамжуулахгүй байх. 


Төхөөрөмжийн аюулгүй байдал:

  • Интернэт банканд тогтмол хандах төхөөрөмжөө баталгаажуулж, нэвтэрсэн төхөөрөмжийн жагсаалтаас хандалтын төхөөрөмжийн бүртгэлээ тогтмол хянах, шаардлагагүй төхөөрмжийн бүртгэлийг хасах зэрэг зөвшөөрөлгүй хандалтуудаас сэргийлээрэй!
  • Ашиглаж буй ухаалаг төхөөрөмжийн үйлдлийн систем, программ хангамж болон цахим банкны аппликэйшний сүүлийн хувилбарыг суулгаж, тогтмол сайжруулалтыг хийж хэвшээрэй! 
  • Антивирус болон аюулгүй байдлын программ хангамжуудыг суулгаж хэвших нь ухаалаг төхөөрөмжийг вирус, хортой код, фишингээс хамгаалах давуу талтай. 
  • Интернэт банк ашиглан гүйлгээ хийхдээ вебсайтын URL болон https:// гэсэн SSL нууцлалын сертификатаар хамгаалагдсан зөв вэбсайт руу хандаж буй эсэхээ нягтлах;
  • Ухаалаг утасныхаа аюулгүй байдлын тохиргоог өөрчлөхгүй байх. Ухаалаг утас болон төхөөрөмжийг Jailbreak эсвэл Root /үйлдвэрийн тохиргоог эвдлэх/ хийхгүй байхад анхаараарай! 
  • Аппликэйшн суулгахдаа ямар зөвшөөрөл шаардаж байгааг нягталж шалгах, хувийн нууцлалтай мэдээлэлдээ нэвтрэх эрх олгож байгаа эсэхийг анхаарах албан ёсны аппликэйшн ашигдаж хэвшээрэй! 
  • Шаардлагагүй үед Bluetooth холболтыг унтраах. Bluetooth асаалттай байснаар гар утас, ухаалаг төхөөрөмжийн зарим функцүүдэд зайнаас хандах, халдах, удирдах эрсдэл үүсдэг


Та бүхэн дээрх зөвлөмжүүдийг хэрэгжүүлэн мэдээллийн аюулгүй байдлаа сайжруулан, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй! 


Бусад мэдээллүүд

Хайх зүйлээ бичнэ үү