Хэрэглэгчийн цахим орчинд ашиглах хандалтын төхөөрөмж, түүний аюулгүй байдлын хяналт

Мэдээллийн технологийн хурдацтай хөгжлийн үр дүнд хүмүүс бид банкны бүх төрлийн үйлчилгээг зайнаас авч цаг хугацаа, орон зайнаас үл хамааран банкны системтэй холбогдох боломж бүрдсэн. Энэ холболтыг түргэн шуурхай хийх нөхцөлийг олгож байгаа төхөөрөмж нь бидний мэдэх компьютер, гар утас, таблет, токен харин шийдэл нь банкны апликейшн, харилцагчийн түүнд нэвтрэх нэр, нууц үг гэж  ойлгож болно.


Төхөөрөмжийн аюулгүй ашиглалт:

Харилцагч та өөрийн ашигладаг компьютер, ухаалаг гар утас, таблет зэрэг хувийн төхөөрөмжүүдийнхээ техник болон програм хангамжийн горимтой танилцаж, аюулгүй байдлын зөвлөмжүүдийг хэрэгжүүлж хэвшснээр учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой юм.


Хандалтын төхөөрөмж гэж юу вэ? /Access device/

Ямар нэгэн систем, аппликэйшн, вебсайт руу нэвтэрч үйлчилгээ авахын тулд ашиглаж буй тодорхой хүчин чадал бүхий төхөөрөмжүүдийг хандалтын төхөөрөмж гэж нэрлэдэг.

Жишээ нь бүх төрлийн суурин болон зөөврийн компьютер, ухаалаг гар утас, таблет гэх мэт төхөөрөмжииг ойлгож болно. Хандалтын төхөөрөмж нь нэг удаагийн болон тогтмол нууц үг, хувийн таних дугаар буюу /pin code/, токен код зэрэг хэрэглэгчийг танин баталгаажуулах мэдээллүүдийг ашигладаг.


Хандалтын төхөөрөмжийг аюулгүй ашиглахын тулд юуг анхаарах вэ?

  1. Ашиглах гэж байгаа төхөөрөмжийн техник болон програм хангамжийн ажиллах үндсэн горимтой танилцсан байх;
  2. Өөрийн төхөөрөмжийг зөвшөөрөлгүй хандалтаас  сэргийлэн нууц үгээр хамгаалах;
  3. Үйлдлийн системийг сүүлийн хувилбараар тогтмол шинэчлэн, антивирусын програм хангамжийг суулган ашиглах;
  4. Таны цахим баримт бичгийн формат буюу хэлбэр нь өөр өөр өргөтгөлтэй ба тухайн төхөөрөмжөөр хандаж  ороход харилцан нийцэж байгаа эсэхийг анхаарах;
  5. Өөрийн ашиглаж байгаа хандалтын төхөөрөмжийн техникийн бүрэн бүтэн байдлыг анхаарах, програм хангамжийг албан ёсны эрхтэй эх үүсвэрээс татан ашиглаж хэвших ;
  6. Хандаж буй веб сайт нь аюулгүй холболт тогтоох /https:/ тэмдэглэгээтэй байгаа эсэхийг шалгах 
  7. Өөрийн ашигладаг хандалтын төхөөрөмжөөс өөр төхөөрөмжийг ашиглах эсвэл интернэт кафе олон нийтэд зориулсан төхөөрөмжөөс  нэвтрэх үйлдэл хийсэн бол заавал гарах /logout/ үйлдлийг хийх. Сошиал хаягууд болон интернет банканд нэвтрэх нэр, нууц үгээ веб хөтөч дээр хадгалахгүй, сануулах тохиргоог сонгохгүй байж хэвших; 
  8. Гар утасны үйлдвэрлэгчээс тогтоож өгсөн хязгаарлалт тохиргоог эвдсэн /Jailbreak – iOS, root – android / утас ашиглахгүй байх 
  9. Компьютер дээрээ вирусны эсрэг програм суулгаж, шинэчлэлт хийдэг байх USB флаш-г компьютерт холбох бүртээ вирусны эсрэг програмаар уншуулж шалгадаг байх
  10. Нийтийн хэрэглээний Wi-Fi сүлжээ аль болох ашиглахгүй байх, зайлшгүй ашиглах шаардлага гарсан тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч байгууллагаас баталгаажуулан Wi-Fi нэрийг асуух;
  11. Ашиглаж буй төхөөрөмжийнхөө Сүлжээнд автоматаар холбогдох тохиргоог унтраах, зөвшөөрөгдөөгүй Wi-Fi сүлжээнд холбогдохоос хамгаалах зэрэг арга хэмжээг аван учирч болзошгүй эрсдэлээс сэргийлээрэй!

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс авна уу: https://mba.mn/infosec/

Бусад мэдээллүүд

Хайх зүйлээ бичнэ үү