Q-Pay үйлчилгээ нэвтэрлээ
Q-Pay үйлчилгээ гэдэг нь дансны болон гүйлгээний мэдээллийг зурган код буюу QR хэлбэрт хөрвүүлж хялбар, шуурхай байдлаар төлбөр тооцоо хийх, мэдээлэл дамжуулах шийдэл юм. Мөнгө шилжүүлэх, хүлээн авах, төлбөр төлөх үйлчилгээг QPay ашиглан хийх боломжийг “ЧИНГИС ХААН БАНК” нийт харилцагч нартаа олгож байна.
Q-Pay үйлчилгээний боломжууд:
- QR код уншуулах
- Бусдын данс руу мөнгө шилжүүлэх;
- Ирсэн нэхэмжлэх, хэрэглээний төлбөр төлөх;
- Худалдан авалтын төлбөр төлөх, тооцоо хийх;
- Өөрийн дансанд QR код үүсгэх
- Мөнгө хүлээн авах;
- Нэхэмжлэх илгээх;
- Бусад
- Гүйлгээний хуулга харах;
- Төлсөн төлбөрийг цаашид өөр дээрээ хүлээн авахаар тохируулах;
- Худалдан авсан бараа үйлчилгээний НӨАТ-н баримтыг автоматаар бүртгүүлэх.
Q-pay үйлчилгээний нөхцөл:
Q-Pay үйлчилгээг ашиглан Чингис Хаан Банкны данс хооронд шилжүүлэг хийхэд 100 төгрөг, банк хоорондын шилжүүлэг хийхэд 300 төгрөгийн шимтгэлтэй.
Q-Pay үйлчилгээг хэрхэн авах вэ?
- Та Чингис Хаан Банкны цахим банкны хэрэглэгч бол “Ckbank” аппликейшнээ “UPDATE” хийснээр QPay үйлчилгээг шууд ашиглах боломжтой;
- Хэрэв та цахим банкны хэрэглэгч биш бол Чингис Хаан Банкны өөрт ойр салбарт ирж хүсэлт бөглөн цахим банкны хэрэглэгч болох боломжтой;
QPay үйлчилгээг ашиглах гарын авлагатай [ Энд ] дарж танилцана уу.