ЗЭЭЛИЙН ГЭРЭЭНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХҮСЭЛТИЙГ ЦАХИМААР ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

Чингис Хаан Банк цар тахлын хүнд үед харилцагчдадаа дэмжлэг үзүүлэх зорилгоор Харилцагчдынхаа зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах, эргэн төлөлт хойшлуулах хүсэлтийг цахимаар хүлээн авч, шийдвэрлэж байна. 

Иймд Эрхэм харилцагч ТА “Орон Сууцны Ипотекийн Хөнгөлөлттэй Зээл”-ийн төлбөрийг хугацаанд нь төлж чадахааргүй болсон тохиолдолд түр хугацаанд /2021.07.01-ний өдрийг хүртэл/ хойшлуулах  хүсэлтээ бидэнд онлайнаар “ЭНД” дарж илгээнэ үү.  

Бусад зээлтэй холбоотой, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтээ онлайнаар “ЭНД” дарж илгээнэ үү. 

Хүсэлтийг 2021.01.30-ны өдөр хүртэл хүлээн авна

Эрх бүхий байгууллага болон Сангийн яам, Монгол банк, МИК Корпорациас албан ёсны чиглэл ирсний дараа НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙН ГЭРЭЭ-г хэрхэн баталгаажуулахыг эргэн мэдээллэх болно. Уг гэрээг баталгаажуулснаар эргэн төлөлтийн хуваарьт албан ёсоор өөрчлөлт орохыг анхаарна уу. Бид “Гамшгаас хамгаалах бэлэн байдал”-ын үед аль болох зайнаас гэрээг баталгаажуулах боломж, шийдлийг санал болгох болно.


Бусад мэдээллүүд

Хайх зүйлээ бичнэ үү