Гадаад худалдаа эрхлэгчиддээ зориулан "Аккредитив, баталгааг олон улсын худалдаанд хэрэглэх туршлагаас” сэдэвт үнэ төлбөргүй сургалт зохион байгуулах гэж байна

Сургалтын зорилго: Чингис Хаан Банкнаас зохион байгуулах тус сургалтад хамрагдсанаар гадаад худалдааг амжилттай эрхлэхийн тулд аккредитивын төлбөр тооцоо, гадаад баталгааг хэрхэн ашиглах талаар цогц мэдээллийг авах боломжтой. 

Хэзээ: 2019 оны 5-р сарын 20-ны Даваа гаригт;

Хугацаа: 14:00-18:00 цагуудад;

Хаана: СБД, Сөүлийн гудамж, Твин товер 2 давхарт, Чингис Хаан Банкны сургалтын танхимд;

Оролцогчид: Банкны харилцагчид болон гадаад худалдаа эрхэлдэг, эрхлэх сонирхолтой бизнес эрхлэгч, ААН, байгууллага, иргэн;

Сургагч багш: Чингис Хаан Банкны гадаад худалдааны санхүүжилтийн менежер Д.Очирдарь /Гадаад худалдааны санхүүжилт чиглэлээр 2008 оноос хойш дагнан ажилласан, Монголын банк санхүүгийн академийн сургагч багшаар ажиллаж байсан мэргэшсэн сургагч багш/. 

Сургалтын хөтөлбөр: 

ЦАГХӨТӨЛБӨР
13:30-14:00Бүртгэл
14:00–15:00Аккредитив, баталгааг ямар тохиолдолд хэрэглэх вэ?
  • Олон улсын түвшинд аккредитив, баталгааг хэрхэн хэрэглэж байна вэ? /хэрэглээ, нийтлэг онцлог/ 
  • Аккредитив, баталгаанд оролцогч талуудын үүрэг, цикл, ямар ялгаатай вэ?
15:00–16:00Бизнес эрхлэгчид гадаад худалдааны гэрээнд барааны төлбөрийн нөхцөлийг хэрхэн ашигтай тохирох вэ?
  • Төлбөр тооцооны хэлбэрүүд,  тэдгээрийг худалдааны гэрээнд хэрхэн заах вэ? /нөхцөл байдлаа тодорхойлж, төлбөр тооцооны хэлбэрийг зөв сонгох/
  • Монголын болон олон улсын түвшинд бизнес эрхлэгчдийн гаргадаг нийтлэг алдаа, амжилттай хэрэгжсэн туршлагаас
16:00–16:15Цайны завсарлага
16:15 – 17:20Аккредитив, баталгааны практик туршлагаас
  • Импортын жишээ 
  • Экспортын жишээ 
17:20 – 18:00Чөлөөт ярилцлага
  • Асуулт, хариулт

Бүртгэл: Харилцагч Та банкны лавлах утас: 1800-1300 болон 9110-7894, 9100-5119 дугаарт хандаж эсвэл international@ckbank.mn цахим хаягаар бүртгүүлнэ үү.

Бусад мэдээллүүд

Хайх зүйлээ бичнэ үү