Цахим залилангаас хэрхэн сэргийлэх вэ?

Цахим залилангийн гэмт хэргийг таних, луйвраас өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ хамгаалаарай.

Залилангийн төрлүүд:

  • Email phishing - Албан ёсны эх сурвалжууд мэт харагдах хуурамч имэйл ашиглах хэлбэр
  • Smishing scam - Phishing халдлагын мессеж хэлбэр
  • Social media scams - Хуурамч хаяг ашиглан залилан хийх хэлбэр (Facebook, Instagram гэх мэт)
  • Vishing scam - Phishing халдлагын дуудлагын хэлбэр
  • Google search scams - Google-ийн хайлтын илэрцэд хуурамч вебсайт байршуулах хэлбэр
  • QR code scam - Хуурамч QR code байршуулах хэлбэр

Дараах шинж чанар ажиглагдсан тохиолдолд маш сайн нягталж, аль болох алгасахыг зөвлөж байна.

  • Хурдан шийдвэр гаргахыг ятгаж, яаруулсан өнгө аястай зурвас. 
  • Яг одоо шийдвэр гаргахгүй бол та боломжийг алдана гэх мэт хомсдлын мэдрэмж төрүүлэхүйц мэдээлэл.
  • Үнэмшихэд бэрх хөнгөлөлт, урамшуулал, богино хугацаанд хялбар аргаар мөнгө олох арга санал болгосон зурвас мэдээлэл.
  • Итгэмээргүй өндөр өгөөж бүхий, эрсдэл багатай зэрэг хөрөнгө оруулалтын боломж санал болгосон.
  • Хувийн болон санхүүгийн мэдээлэл, хувийн дансанд гуйвуулга хийх, криптовалютаар төлбөр төлөхийг шаардах.
  • Нас, хүйс, мэргэжил харгалзахгүй гэх өндөр цалин хөлс санал болгосон ажлын санал, урьдчилгаа шаардах, урьдчилгаа өгөх зэрэг өнгө аяс бүхий зурвас.
  • Байгууллагад болон урамшуулалд зуучилах зорилго бүхий групп үүсгэсэн, холбоос хаягт нэгдэхийг уриалсан утга бүхий зурвас, мэдээлэл.
  • Банкнаас интернэт банк, мобайл банкны нууц үг солиулах хүсэлт илгээх. (Банкнаас нууц үг солиулах хүсэлт хэзээ ч илгээдэггүй болохыг анхаарна уу!)
  • Таны гэр бүл, найз нөхдийн нэр, зураг ашиглан мөнгө зээлүүлэх, гуйсан шинж чанар бүхий зурвас, мэдээлэл.
  • Олон урамшуулал, бэлэг, хөнгөлөлт амласан онлайн худалдаа.
  • Таны банкны мэдээллийг авах зорилготой жинхэнэ мэт хийцтэй хуурамч банкны вебсайт.
  • Хувийн чат, мессежээр өндөр цалинтай бараа сурталчилах санал ирэх

Фишинг халдлагаас хамгаалах арга:

  • Хэрэв яаралтай гэсэн бол сэтгэл хөдлөлөөр яаран дүгнэлт бүү хийгээрэй.
  • Дуудлага хийн баталгаажуулаарай. (Үнэн зөв эсэхийг нягтлах)
  • Зурвас болон вебсайтын хэв маягийг сайтар ажиглаарай.
  • Хуурамч мэдээлэл явуулсан дугаар болон хаягийг блок хийх.
  • Төлбөр тооцоо төлөхдөө зөв дансанд төлж байна уу гэдгээ заавал асууж баталгаажуулаарай.
  • Хувийн мэдээлэл буюу утасны дугаар, нэр, имэйл хаяг, сошиал хаяг, чат хаягыг итгэлтэй бус сайт, асуулгад бичиж үлдээхгүй байх.
  • Төлбөр, шимтгэл нэрээр урьдчилан баталгаажуулах нэрээр мөнгө шилжүүлэхгүй байх.

Бусад мэдээллүүд

Хайх зүйлээ бичнэ үү