Зээлийн үйлчилгээтэй холбоотой

Манай гэр бүлийн хүн зээлтэй ба би хамтран зээлдэгч нь юм. Одоо би өөрийн нэр дээр зээл авах боломжтой юу?

Таны өрхийн орлого зээлийн эргэн төлөлтөнд хүрч байгаа тохиолдолд дахин зээл авах боломжтой юм. (Зээлийг судалгааны үндсэн дээр олгоно)


Зээл олгоход хэдэн хувийн шимтгэл авдаг вэ?

Зээл олголтын шимтгэл хамгийн ихдээ 0.5% байна.


Хувиараа бизнес эрхлэгч байрны зээлд хамрагдах боломжтой юу? Нийгмийн даатгал шаардлагатай юу?

Боломжтой. Орлого нотлох баримт бичгийг бусад бүрдүүлэх бичиг баримтын хамт авчирч зээлээ судлуулж болно.


Манай байгууллага өөр банкаар дамжуулан цалингаа авдаг юм. Би танай банкийг сонгож цалингийн зээлэнд хамрагдах хүсэлтэй байна. Болох уу?

Зөвхөн гэрээт байгууллагын ажилчдад цалингийн зээл олгоно.


Данснаас зээлийн төлбөр татагдсан эсэхийг хэрхэн мэдэх вэ?

Хэрэв та ИНЕРНЕТ банкны үйлчилгээнд бүртгэлтэй бол дансны хуулгаа шалгах боломжтой. Мөн зээл авсан салбарын зээлийн мэргэжилтэнтэй холбогдоно уу.


Шинээр баригдаж байгаа орон сууцнаас зээлээр авах боломжтой юу?

Шинэ орон сууцны хувьд ашиглалтанд орсон, улсын комисс хүлээн авсан байх шаардлагатай.


8 хувийн орон сууцны зээл хүсэгч нь ямар шаардлагыг хангах ёстой вэ?

  • Монгол улсад байнгын оршин суугч Монгол улсын иргэн, 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай байх;
  • Шинээр олгох зээлийн хувьд: Тогтмол орлоготой байх бөгөөд тухайн байгууллагад сүүлийн 1 жилийн хугацаанд тогтвортой ажилласан байх, цаашид тогтвор суурьшилтай ажиллах, эсвэл тухайн бизнесийг сүүлийн 1 жилийн хугацаанд тогтвортой эрхэлсэн байх;
  • Сар бүрийн зээлийн төлбөрийг төлөх бүрэн боломжтой байх;
  • Банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өргүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй байх;
  • Өрхийн гишүүний аль нэг нь “Төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах журам”-ын дагуу авсан орон сууцны ипотекийн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
  • Өрхийн гишүүний аль нэг нь 6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
  • Амь нас болон барьцаа хөрөнгийн даатгалд даатгуулах, түүний төлбөрийг хариуцах;
  • Барьцаа хөрөнгөд барьцаалбар үйлдэхийг зөвшөөрсөн байх;

8 хувийн орон сууцны зээлийн барьцаа хөрөнгөд ямар шаардлага тавигдах вэ?

  • Монгол Улсад байршилтай, зөвхөн нийтийн орон сууц байх;
  • Инженерийн дэд бүтэц /цахилгаан, дулаан, ус, ариутгах татуурга, холбоо дохиолол гэх мэт/ -д бүрэн холбогдсон, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй, эрх бүхий байгууллагын шийдвэрээр ашиглахыг хориглоогүй орон сууц байх;
  • Зээлээр санхүүжигдэх орон сууцны хувьд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: 
  • Нийт талбайн хэмжээ нь 80 м.кв-аас дээшгүй;
  • Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй;
  • Худалдах худалдан авах гэрээ хийгдсэн;
  • Барьцаанд бүртгэгдэх үед гуравдагч этгээдэд барьцаалагдаагүй байх;
  • Урьдчилгаа төлбөр хүрэлцэхгүй тохиолдолд зээл хүсэгчийн өөрийн өмчлөлийн орон сууцыг нэмж барьцаалж болно;

Орон сууцны зээлийг автомашины зогсоолын хамтаар судлуулах боломжтой юу?

Харилцагч зөвхөн нийтийн орон сууцыг 8 хувийн хүүтэй зээлээр судлуулах боломжтой. Уг 8 хувийн хүүтэй орон сууцны санхүүжилтээр автомашины зогсоолыг дангаар нь болон орон сууцтай нь хамт давхар санхүүжүүлэх боломжгүй.


Орон сууц барьцаалж танай банкнаас хэдэн төгрөгийн зээлийг хэдий хугацаатай авч болох вэ? Тийм зээл гэж байдаг уу?

Хөрөнгө барьцаалсан хэрэглээний зээл гэж байдаг. Энэ зээл нь өөрийн өмчлөлийн орон сууцыг барьцаалан 30 хүртэлх сая төгрөгийг 12 сар хүртэл хугацаагаар зээлж авах боломжтой юм.


Танай банкнаас тэтгэврээ авдаггүй. Гэхдээ тэтгэврийн зээл авах боломжтой юу?

Хэрэв та харъяа дүүргийнхээ Нийгмийн даатгалын хэлтэстээ банкаа сольж, Чингис Хаан Банкаар дамжуулан тэтгэвэрээ авах тухай хүсэлтээ гаргана. Анхны тэтгэвэр манай банкны дансанд орж ирсэн цагаас эхлэн тэтгэвэрийн зээл авах эрх үүсдэг. Иймд та манай банкнаас таатай нөхцлөөр зээлээ аваарай.

Дэлгэрэнгүй

Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа болон зарууд

Аюулгүй байдалтай холбоотой зөвлөгөө, мэдээлэл

Хайх зүйлээ бичнэ үү