Дансны үйлчилгээтэй холбоотой

Иргэн харилцах данс нээлгэхэд ямар бичиг баримттай байх ёстой вэ?

Иргэний үнэмлэх, эсвэл гадаад пасспорт.


Байгууллагын харилцах данс нээлгэхэд ямар материал бүрдүүлэх вэ?

  • Зөвхөн гар утсанд мессежээр мэдээлэл хүлээн авахад 50 төгрөг;
  • Зөвхөн имэйл хаягаараа гүйлгээний мэдээлэл хүлээн авахад 0 төгрөг;
  • Мессеж болон имэйлээр гүйлгээний мэдээллийг хүлээн авахад 50 төгрөгийн шимтгэлтэй.

Байгууллагын харилцах дансны гарын үсгийн баталгаа солиход ямар материал хэрэгтэй вэ?

  • Гарын үсэг солиулах талаар шийдвэр болон хүсэлт;
  • Бүрэн бөглөсөн харилцагчийн анкет;
  • Гарын үсгийн баталгааг шинэчлэх;
  • Иргэний үнэмлэх;

Та өөрийн эзэмшдэг дансны дугаараа мартсан тохиолдолд хаанаас яаж тодруулах вэ?

Өөрийн биеэр бичиг баримттайгаа ирж асууна. Утсаар болон биечлэн ирээгүй тохиолдолд дансны дугаар мэдээлэх боломжгүй.


Дансны хуулгаа яаж авах вэ?

  • Интернет банкаараа хууулга татаж авч болно.
  • Банкинд өөрийн биеэр ирж авах боломжтой.
  • Үйлчилгээний шимтгэл: 1 жилээр авбал 1,000 төгрөг, 1 хуудас 100 төгрөг байдаг.

Банк хооронд шилжүүлэг хийхэд шууд орох боломжтой юу?

  • 1 000 000.00 төгрөг хүртэл дүнтэй гүйлгээ онлайн шууд орно. 1 000 000.01 төгрөгөөс дээш дүнтэй гүйлгээ хийсэн бол 1-2 цагийн дараа хүлээн авагчийн дансанд орно.
  • 15:30 цагаас хойш 1 000 000.01 төгрөгөөс дээш дүнтэй гүйлгээ хийсэн бол дараагийн ажлын өдөр гүйлгээ хийгдэх болно.

Дансны тодорхойлолт авахад юу хэрэгтэй вэ?

  • Тодорхойлолт хүссэн албан бичиг
  • Тодорхойлолт гаргасны шимтгэл 2,000 төгрөг
Дэлгэрэнгүй

Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа болон зарууд

Аюулгүй байдалтай холбоотой зөвлөгөө, мэдээлэл

Хайх зүйлээ бичнэ үү