Та хэд хэдэн аргаар харах боломжтой. Үүнд:
Та дугтуйн дахь пин кодыг өөрчлөхийг хүссэн тохиолдолд тэр даруй банкны салбарт бичиг баримттайгаа хандан пин кодоо дахин шинээр захиалж авна. Энэ тохиолдолд пин код дахин захиалах хураамж үйлчилнэ.
Картын хүчинтэй хугацаа дууссан бол картаар ямар нэгэн гүйлгээ хийх боломжгүй болох тул яаралтай сунгуулах шаардлагатай. Энэ тохиолдолд Та Чингис хаан банкинд бичиг баримттайгаа мөн хугацаа нь дууссан картын хамт ирж үйлчлүүлнэ үү.
Санамж: Картын хугацаа сунгуулахад карт дахин захиалах шимтгэл хураамж ижил үйлчилнэ.
CVV код нь таны картын ард гарын үсэг зурдаг хэсгийн хажуу талд байрлах 3 оронтой тоо бөгөөд интернэтээр гүйлгээ хийх тохиолдолд хэрэглэгддэг юм. Картаа үрэгдүүлэх, гэмтээснээс болоод шинэ карт нөхөн авалтахад картын CVV код өөрчлөгддөгийг анхаарна уу.
Картаа хулгайд алдсан, гээсэн, хаясан, олохгүй байгаа тохиолдолд манай банкны 1800-1300 тусгай дугаар эсвэл 7510-5555 дугаарт залган картаа хаалгана уу. Банк таны хүсэлтээр картыг тань түр хугацаанд хаах бөгөөд таны хүсэлтээр буцаан идэвхижүүлдэг.