Интернет банкны үйлчилгээтэй холбоотой

Интернет банкны нэвтрэх нэр, нэвтрэх нууц үг, гүйлгээний нууц үгээ мартсан эсвэл блоколсон тохиолдолд яах вэ?

Ажлын цагаар 1800-1300, 7510-5555 дугаарт, ажлын бус цагаар 1800-1300 тусгай дугаарт залган банкинд бүртгэлтэй и-мэйл хаяган дээрээ дахин нэвтрэх нэр, нэвтрэх нууц үг, гүйлгээний нууц үгээ авах боломжтой.


Онлайн банкаар банк хоорондын төгрөгийн гүйлгээ хийвэл хэр удаж орох вэ?

  • 1,000,000 төгрөг болон түүнээс түүнээс доош дүнтэй гүйлгээ 30 секундын дотор хүлээн авагч банкны хүлээн авагчийнхаа дансанд 24/7 цагаар орно. Нэр, данс зөрүүтэй гүйлгээ байвал тэр дороо амжилттай, амжилтгүй хийгдсэн тухай хариу өгнө.
  • Ажлын өдрүүдэд 16 цагаас өмнө хийгдсэн 1,000,000.01 төгрөг болон түүнээс дээш төгрөгийн дүнтэй гүйлгээ 2 цагийн дотор хүлээн авагч банкны хүлээн авагчийн дансанд орно. 16:00 цагаас хойш хийгдсэн гүйлгээ ажлын дараагийн өдөр хүлээн авагчийн дансанд орно. Нэр, данс зөрүүтэй гүйлгээ хийвэл хүлээн авагч банк шалгаж үзээд буцаасны дараа шилжүүлэгчийн дансанд орно.

И-мэйл хаяг, утасны дугаар, хаяг зэрэг хувийн мэдээллээ яаж солиулах вэ?

Банкин дээр иргэний үнэмлэхний хамт биеэр ирж, хүсэлт бөглөн солиулж болно.

Хайх зүйлээ бичнэ үү