Гадаад гуйвуулга

Гүйлгээ хэд хонож харилцагчдаа очих вэ?

Хэрвээ та гүйлгээгээ ажлын өдрийн 17:00 цагаас өмнө хийсэн бол таны гүйлгээ манай банкнаас тухайн өдөртөө илгээгдэх болно. Цагийн зөрүү болон аль улсруу илгээснээс хамаараад:

  • Рублийн гүйлгээ 1-2 хоногт /Манай банкны харилцагч банкууд Москва болон Эрхүү хотод байрладаг/
  • Доллар болон бусад валютын гүйлгээ ажлын 3 хоногт багтан хүлээн авагчид хүрэх болно.

Рублийн гүйлгээ илгээхэд зөвхөн картын дугаар, БИК код байвал илгээж болох уу?

БИК код байгаа тохиолдолд манай банкны үйлчилгээний ажилтнууд таньд хаяг болон нэрийг лавлан өгөх боломжтой.

Картын дугаараар гүйлгээг илгээх боломжтой боловч та гүйлгээ илгээхэд шаардагдах мэдээлэл, хүлээн авагчийн дансны дугаарыг мөн авчирна.


Гүйлгээ илгээхдээ хүлээн авагчийн мэдээлэл дутуу, буруу өгсөн бол залруулж болох уу?

Залруулах мөн цуцлах боломжтой. Та манай банкны шимтгэлийн ерөнхий нөхцлийн дагуу залруулгын шимтгэлийг төлөөд хүсэлт бичин зөв мэдээллийг бидэнд өгснөөр таны гүйлгээ хугацаа алдалгүй хийгдэх болно


Танай банкинд харилцах данс эзэмшдэггүй тул бэлнээр валютаа авчирч гүйлгээ хийж болох уу?

Данс эзэмшдэггүй тохиолдолд гүйлгээг хийж болохоос гадна та манай банкинд арилжаа хийлгэж эсвэл бэлнээр валютаа авчран гүйлгээг хийлгэж болно.


Рублийн гүйлгээ илгээхдээ ямар мэдээлэл авчрах шаардлагатай вэ?

  • БИК код – Хүлээн авагч банкны код (9 оронтой);
  • Хүлээн авагчийн дансны дугаар (20 оронтой);
  • INN дугаар – Татвар төлөгчийн дугаар (Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ шилжүүлэхэд);
  • {VO} код буюу төлбөрийн зориулалтыг гүйлгээний төрлөөр ангилсан 5 оронтой код;
  • Албан ёсны нэхэмжлэх болон гэрээг манай ажилтнуудад авчирснаар таны гүйлгээ цаг алдалгүй хүлээн авагчид очих болно;

Миний илгээсэн гүйлгээ энэ дүнгээрээ хүлээн авагчдаа очих уу?

Манай банкинд 2 төрлийн шимтгэлийн сонголт байгаа бөгөөд та өөрт аль тохиромжтойгоор гүйлгээгээ илгээнэ үү.

  • OUR гувуулгын эхний дамжуулагч банкны шимтгэлийг илгээгч хариуцна.
  • SHA гуйвуулгын дамжуулагч банкны шимтгэлийг хүлээн авагч хариуцна.

Рублийн гүйлгээ таны илгээсэн дүнгээр хүлээн авагчид очих болно.


Рублийн гуйвуулга ямар шалтгаанаар буцаж ирдэг вэ?

Рублийн гүйлгээ хэд хэдэн түгээмэл шалтгаанаас болж буцаж байгаа тул та бүхэн анхаарна уу.

  • Хүлээн авагчийн нэрийг алдаатай илгээх. Ялангуяа Ө, Ү үсэг орсон монгол нэрэнд мөн И, Е үсэгтэй орос нэрэн дээр алдах;
  • Зарим гэрээт гуйвуулганд илгээгчийн нэр, банкийг хатуу заасан байдгаас хүлээн авагчийн гүйлгээ буцаагддаг тул гэрээний нөхцлөөр илгээх;
  • Гэрээний дугааргүй илгээх;
  • Гүйлгээний зориулалт тодорхойгүй байх;
Дэлгэрэнгүй

Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа болон зарууд

Аюулгүй байдалтай холбоотой зөвлөгөө, мэдээлэл

Хайх зүйлээ бичнэ үү